Монголын боксын шигшээ багийн тамирчид Индонезод болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт долоон медаль хүртсэн тухай бид мэдээлсэн. Манай ширэн бээлийтнүүд эх орондоо ирсний дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Монголын боксчид Индонезийн Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөөч?
-Монголын боксчид өмнө нь энэ тэмцээнд оролцож, хүрэл медаль авч байсан. Энэ удаагийн тэмцээнд 19 орны 22 багийн 171 тамирчин оролцсон. Монголын есөн тамирчин өрсөлдөж, долоон медаль хүртлээ. Аваргын төлөө манай дөрвөн тамирчин гараад ирсэн болохоор шүүгч нар дарж, ялалтыг эсрэг талд өгч байлаа. Азийн наадмын аварга Д.Отгондалай тоглолт бүрт өрсөлдөгчөө нокдаунд оруулж, тоолуулж байсан. Финалд Японы тамирчныг илт илүүрхэн тоглож, бүр хөмсгийг нь задалсан.

Манай боксчид гаднын ямар ч сайн тамирчныг ялах боломжтой
Гэвч ялалт нөгөө талд гарлаа. М.Нандинцэцэг 2014 оны ДАШТ-ий хүрэл медальтай Японы боксчныг ялж, гараагаа эхлээд алтан медалийн төлөө Энэтхэгийн боксчныг гурван үе илүүрхсэн хэдий ч ялалтыг нь өгсөнгүй. Манай залуу тамирчин Э.Цэндбаатар дөрвөн ялалт байгуулж, алтан медаль авлаа. ОУХМ Б.Чинзориг бүх өрсөлдөгчөө 3:0-ээр ялж түрүүлсэн. Ялангуяа медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Японы Кавачиг буулгаж авсан. Энэ боксчинтой Азийн наадамд таарсан ч хөмсөг нь задарсны улмаас тоглож чадаагүйг хүмүүс санаж байгаа байх.
Энэ тэмцээнд оролцоход зардал мөнгийг минь асуудалгүй шийдэж өгсөн Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын боксын холбооны удирдлагууддаа маш их баярлаж байна.
-Б.Түвшинбат алт авсан бол багийн дүнгээр тэргүүлэх байсан гэж сонссон...
-Түвшинбатын хөмсөг задарсны улмаас мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тоглож чадаагүй. Түүнтэй таарсан энэтхэг дараагийн тоглолтдоо хожин түрүүлсэн юм. Хэрэв манай хүн алт авсан бол бид багаараа түрүүлэх боломжтой байлаа.

-Боксчдыг ойрын үед өөр ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Шигшээ багийн тамирчид Индонез, Казахстаны олон улсын тэмцээнүүдэд салж явсан. Казахстаны тэмцээн эхэлчихсэн. Тэднийг ирэхээр хоёр багаа нийлүүлээд ОХУ-д болох Коротковын нэрэмжит “А” зэрэглэлийн тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй. Мөн Куба руу хоёр тэмцээнд оролцоно. Эндээс ирээд хэсэг хугацаанд сэргэлтийн бэлтгэл хийж байгаад наймдугаар сард Тайландад болох Азийн АШТ-д оролцоно доо.

-Азийн аваргад нэг, хоёрдугаар шигшээгийн аль нь орох бол?
-Энэ асуудал холбооны хэмжээнд яригдаж байгаа. Тивийн аварга гэдэг том тэмцээн учраас манайх нэгдүгээр шигшээгээ явуулах байх. Тивийн аваргад амжилттай тоглож, рейтингээ өсгөсөн тамирчид ДАШТ-д хэсэг толгойлж, гайгүй сугалаа татах боломж бүрддэг. Тиймээс тивийн аваргадаа ач холбогдол өгөх нь зүйтэй.

-ДАШТ-ээс олимпийн эрх олгоод эхэлнэ. Манайхан Риогийн олимпод хэдэн боксчин оруулах төлөвлөгөө, зорилготой байна вэ?
-Аравдугаар сард болох ДАШТ-ээс зөвхөн медаль хүртсэн тамирчид олимпийн эрх авна. Тэр ч байтугай хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин хоорондоо тоглож, аль нэг нь эрх авах маш хэцүү шалгууртай болсон. Яг хэдэн эрх авахыг таахад хэцүү байна. Манайхан гаднын ямар ч сайн тамирчныг ялах боломжтой. Бид аль болох олон эрх авахыг хичээж байна даа.

Тухай sadasdasdas
Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment