Сүхбаатар сувиллын цогцолбор 15 мянга гаруй ахмадад үйлчилнэ /Нийгэм/



Сүхбаатар дүүргийн хувьд 14 мянган өндөр настан, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Тэд сувилалд хамрагдъя гэтэл Оргил, эсвэл Хужирт, Аржанчивлан, Өвөржанчивлан зэрэг хол газар руу оочер дугаар болж үйлчлүүлдэг гэж байгаа юм. Тэгвэл өнөөдөр захын гэр хорооллын иргэдийн, эрүүл мэндийг дэмжих томоохон сувиллын цогцолборын нээлт болсон юм. Тус дүүргийн 17 дугаар хороонд Сүхбаатар сувиллын цогцолборыг БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачлагаар ажил хэрэг болгон өнөөдөр нээлтээ хийсэн юм. Энэ хорооны хувьд хүн ам ихтэй, энэ чинээгээр эмнэлгийн тусламж, ялангуяа сувилахуйн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настнууд авахад хүртээмж муутай байжээ. Тиймээс 15000 гаруй ахмад, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх Сүхбаатар сувиллын цогцолборыг нээж байгаа юм.

Анх 17 дугаар хороонд сувилахуйн цогцолбор зайлшгүй байгуулах шаардлагатай талаар тус хорооны эрүүл мэндийн орлогч дарга асан Ганчимэг бичиж, БСШУ-ны сайд Л.Гантөмөр дэмжин өдгөө энэ цогцолбор босчээ. Цогцолбор нь 65 ортой, сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг 15 төрлийн сэргээн засах тусламжийг иргэдэд үзүүлнэ. Иргэдийн зүгээс хаяандаа сувиллын цогцолбортой болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Тус сувиллын цогцолбор нь 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босчээ. Үүнээс улсын төсвөөс 1.2, дүүргийн орон нутгийн төсвөөр 17 нэр төрлийн 86 гаруй сая төгрөгийн тавилга, 21 төрлийн 112 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмжийг зарцуулжээ.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment