Зайсан орчмын усны чанарыг эрсдэлтэй гэж үзжээ /Нийгэм/

Хан-Уул дүүргийн Зайсангийн орчимд байрлах орон сууцны барилгуудын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ, оршин суугчдын унд, ахуйн хэрэглээний усны эх үүсвэрийн гүний худгийн ашиглалт, харуул хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэм болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн байдал, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих, мэргэжлийн дүгнэлт гаргах зорилгоор“Ундны усны чанар, эх үүсвэрийн эрүүл ахуйн дэглэм, хамгаалалтын бүс” сэдэвт 1 сарын аян зохион байгуулжээ. Хяналт, шалгалтаар дараах нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Үүнд: Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1 дэх заалтад “Хот, суурины төвлөрсөн бус эх үүсвэрийн /гүний худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалалтын бүсийг 200 метрээс багагүй зайд” гэж заасан байдаг. Гэтэл хуулийн энэхүү заалт Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Жигүүр гранд группийн “Зайсан виллаж”, Лакшири зайсан виллаж” хотхоны усны эх үүсвэрийн гүний худгууд, түүнчлэн “Роял Кроун Вилла”, “Хатан туул”, “Дрийм ланд”, “Соёмбо” зэрэг орон сууцны хотхоны эх үүсвэрийн гүний худгуудад зөрчигдөж, гүний худгууд нь хүн амын ундны усны эх үүсвэрийн нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай, ариун цэвэр, хамгаалалтын бүсийг мөрдүүлэгүй худгийн өрөөнд хог овоолсон, худгийг агуулах болгосон, хамгаалалтын ямарч  барилга байгууламжгүй, бохир усны шугамын зарим нь худагтай ойрхон байгааг ажлын хэсэг илрүүлжээ.  Түүнчлэн аяны хүрээнд нийт гүний худгуудын усанд усны чанарын шинжилгээ тогтмол хийгдэхгүй байна. Энэ нь тухайн хотхонд оршин суугчдын хэрэглэж буй ундны усны чанар ямарч хяналтгүй, усны чанар нь эрсдэлтэй түвшинд байгааг харуулж байна. Иймээс ажлын хэсэг дээрх эх үүсвэрийн гүний худгуудын уснаас дээж авч, УСУГ-ын усны төв лабораторид шилжүүлээд байна.  Мөн Монгол Улсын Усны тухай хуулийн 26.1 дэх заалтад “Иргэн, ажахуйннэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна” гэсэн заалтыг зөрчиж ашиглаж болох эсэх нь тодорхойгүй, зөвшөөрөлгүй гүний худгаас оршин суугчдыг ундны усаар хангаж буй зөрчил Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Фүюушин” ХХК, “Могул Скай” ХХК зэрэг компаниуд болон“Цэцээ гүн” , “Сөүл раялти каунти”,“Тэргүүн чансаа” ХХК, “Зайсан виллаж”,“Хатан туул”, “Соёмбо”, “Лакшири зайсан виллаж”, “Хунгийн хотхон” зэрэг орон сууцны хотхонуудад илэрсэн байна.  Усны эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус байгууллага, СӨХ эрхэлж байгаагаас дээрх зөрчил, дутагдлууд үүсч, ХУД-ийн Зайсан толгой орчмын төвлөрсөн бус усны эх үүсвэртэй хотхонуудын хүн амын өдөр тутамдаа хэрэглэж буй ундны усны чанар баталгаагүй, эрсдэлтэй түвшинд хүрсэн байна.





Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment