В.Путин: Аугаа эх орны дайны ялалт манай улсын хамгийн том ЯЛАЛТ хэвээр үлдэнэ

1ccfcd 1063518499 x800
17:41 2015/05/09
Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын жагсаал өндөрлөлөө.
 
17:35 2015/05/09
Ялалтын баярын хамгийн чухал хэсэг болох нэр нь үл мэдэгдэх дайчдын дурсгал буюу "Мөнхийн гал"-д цэцэг өргөх ёслол яг одоо болж байна.
Дэлхийн улс орны төр засгийн тэргүүд, тэр дундаа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байгаа юм. 
 
17:28 2015/05/09
ОХУ-ын баярын сүрт жагсаалд агаарын нисэх хүчин сүрлэг оролцлоо. Энэ удаагийн сүрт жагсаалд нийт 150 онгоц, нисдэг тэрэг оролцсон юм. 
Байлдааны онгоцууд ОХУ-ын төрийн далбааны өнгөөр мэндчиллээ.
Цэнэглэгч онгоц Ил-78, Бөмбөгдөгч онгоц Су-74

17:17 2015/05/09
Дөнгөж сая ОХУ-ын зэвсэгт хүчин агаарын байлдааны онгоцуудаа баярын сүрт жагсаалын дээгүүр нисгэж өнгөрлөө. Зурагт харагдаж байгаа Довтолгооны нисдэг тэрэг Ми-35.
 
Ми-8 нисдэг тэрэг 
 
Ту-95МС онгоц
 


17:16 2015/05/09
 Эх орны дайны үеийн өөрөө явагч их буу СУ-100 
 
17:10 2015/05/09
"Тайфун-У" сайжруулсан хуягт тэрэг
 
17:08 2015/05/09
БМД-4М "Садовница" десантын байлдааны машин
 
17:04 2015/05/09
Явган цэргийн хамгийн чухал техник болох Т-34-85 танк орж ирж байгаа нь.
 
 

17:01 2015/05/09
Яг одоо ОХУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүн цэргийн техник хэрэгслээ Ялалтын баярын сүрт жагсаалд оруулж ирж байна. Т-34-85 танк орж ирж байгаа нь.
 
16:57 2015/05/09
Армен улсын дайчид сүрт жагсаалд алхаж байна.
 
16:50 2015/05/09
БНХАУ-ын дайчид Ялалтын сүрт жагсаалд алхлаа.
 
16:48 2015/05/09
Сербийн дайчид Ялалтын баярын сүрт жагсаалд алхлаа. Жагсаалын үйл ажиллагаа ид дундаа үргэлжилж байна.
 
16:46 2015/05/09
БНЭУ-ын дайчид Улаан талбайн сүрт жагсаалд алхаж байгаа нь.
 
16:43 2015/05/09
 
ОХУ-ын Тэнгисийн явган цэргийн бие бүрэлдэхүүн алхаж байна. 
16:42 2015/05/09
 
Улаан талбайд болж буй сүрт жагсаалыг дээрээс нь авсан зураг. Яг одоо ОХУ-ын тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүн алхаж байна. 
16:40 2015/05/09
 
Азербайжан улсын үндэсний армийн дайчид парадад алхаж байна. 
16:36 2015/05/09
Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Улаан талбайд болж буй Ялалтын баярын жагсаалд орж ирлээ.
 
16:24 2015/05/09
 
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Путинд парадын бэлтгэл байдал хангасныг мэдэгдэв. 
Яг одоо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ялалтын баярын парадыг нээж үг хэлж байна. Тэрбээр нийт дайчид, ард иргэддээ баяр хүргээд "Өнөөдөр фашизмын эсрэг ялалт байгуулсны баярыг тэмдэглэж байна. Дэлхийн хүн амын 80 хувь энэ дайнд оролцсон гэсэн тоо баримт бий.
ЗХУ дайсны хамгийн том цохилтыг өөр дээрээ хүлээж авсан. Ийм болохоор Улаан армийн байгуулсан ялалт түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Хамтдаа ариун ялалтыг байгуулсан.
Дэлхийн II дайнд бид цэг тавьж, дэлхийн бусад улсуудын ард иргэдэд эрх чөлөөг авчирсан. Аугаа эх орны дайны ялалт манай улсын хамгийн том ялалт хэвээр үлдэнэ.
Фашистуудын эсрэг тэмцэж байсан бусад улсуудад талархал илэрхийлье. Энэхүү үйл явдал бол улс орнууд энхтайван, эрх чөлөөний төлөө хамтдаа байж чадсан том илэрхийлэл гэж үзэж байна. 
Бүх дайны турш Оросыг идэвхитэй дэмжсэн Монголчууд энд байна. Энэхүү парадад дайнд оролцож байсан цэргүүдийн ач зээ нар ч оролцож байна.
Манай өвөг дээдэс амиа үл хайрлан байлдах эх оронч үзлийн тод жишээг бидэнд үзүүлсэн. Гудамж, байшин болгоны төлөө байлдаж байсан хүн бүрт талархлаа илэрхийлмээр байна" гээд нэг хором чимээгүй зогсож Дэлхийн II дайнд амь үрэгдсэн бүх хүмүүст хүндэтгэл үзүүллээ. 
16:08 2015/05/09
Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ ОХУ-ын нийслэл Москва хотноо ёслол төгөлдөр үргэлжилж байна.
Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр болдог хамгийн том арга хэмжээ болох Ялалтын баярын парад Улаан талбайд Москва хотын цагаар 10.00 цагт, Улаанбаатарын цагаар 16.00 цагт ийнхүү эхэллээ.
Ялалтын баярын сүрт жагсаал уламжлалт ёсоор ОХУ-ын төрийн далбаа, Ялалтын тугийг залах ёслолын ажиллагаагаар үргэлжилж байна.
Удахгүй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд парадад оролцож байгаа нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилнэ.
 
14:17 2015/05/09
Энэ жилийн баярын жагсаалд ОХУ-ын 16 мянган цэрэг, армийн албан хаагчид, АНУ, Монгол болон бусад орны 1,300 гаруй дайчид оролцоно. 
Мөн 190 байлдааны техник, 150 онгоц, нисдэг тэрэг сүрт жагсаалыг чимэх юм.
ОХУ-ын Цагдаагийн албаныхны мэдээллээр өнөөдрийн арга хэмжээг гадаад, дотоодын 2.5 сая гаруй хүн үзэж сонирхож, 30 орчим орны төрийн тэргүүн оролцож, дэлхийн 66 орны хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд шууд дамжуулах юм байна.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment