С.Чулуун: Занабазарын урласан цэргийн хувцасны бүрэн хэрэглэл, хуяг, дуулга, буу хүртэл олдсон /Сонин хачин/

Монголын нэрт соён гэгээрүүлэгч анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудыг үзэсгэлэнд дэлгэлээ.
Түүний 1654-1680-аад онд бариулж дуусгасан сүмийг түүхчид Халхын шарын шашны төв Төгс баясгалант Номын их Хүрээ гэж үздэг байна.
Малтлагаас гаргасан олдворуудыг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн мүзейд дэлгэсэн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Тус нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын дарга З.Энхболд болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууны ярьснаар тус малтлагыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн үндэсний экспедиц хийж, олон сайхан бүтээлүүд олж гаргажээ.
Доктор С.Чулуун “Өндөр гэгээн олон төрлөөр урлаж байсан гэдэг нь энэ олдворуудаас харагдаж байна. Зураасан зураг, шавар эдлэл,  хийдийн шүншиг, мөнгөн аяга, Балбад хийсэн зоос, Монгол цэргийн хувцасны бүрэн хэрэглэл, хуяг, дуулга, сэлэм, буу гарсан. Энэ бүхэн 16-р зууны үеийн Монголын түүхийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна Өндөр гэгээний урлагийн бүтээлийн судалгааг өргөжүүлсэн эхний үр дүн юм” гэлээ.
Бурханч лам Г.Пүрэвбат:
"Өндөр гэгээний бурханыг Бурханы хувь хэмжээний онолоор шахаж үзсэн. Баримлынх нь зургийг аваад тэг тавиад үзэхэд миллиметрийн зөрүү гараагүй таарсан.
Япон, Төвд болон бусад орнуудын алдартай бурхадыг бас шалгаж үзсэн, 70-80 хувьдаа хүрэхгүй байсан.
Хүмүүний сэтгэлийн ариуслаар гуа сайхны оргилд хүрсэн ийм гайхамшигт бүтээлийг бүтээсэн нь монголчууд, тэр дундаа Өндөр гэгээн гэдэг нь энэ онолоороо батлагдаж байна" гэлээ.
Тэрбээр "шаврыг боловсруулаад, ийм нарийн хэмжээнд хумсны толио шиг жижигхэн бурханыг бүтээсэн. Дээр нь 5-6 метрийн өндөртэй шавар керамик бурхныг шатааж, өөрийн урын хийцийн бурхны загвараар ямар ч өөгүй хэдэн зуун мянгаар нь хийнэ гэдэг үнэхээр гайхамшиг. Дорно дахины шаврын урлаг хөгжсөн Хятадаас эхлээд олон улс бий. Тэгтэл ийм гайхамшигтайгаар хийснийг нээж өгч байгаа нь маш том нээлт юм. 
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment