Хоббит: Таван армийн тулаан /Дэлхий дахинд/

Оскарын шагналт найруулагч Питэр Жэксоныг Бөгжний эзэн, Хоббит цуврал кинонуудыг найруулснаар нь бид сайн мэднэ. Түүний сүүлийн бүтээл Хоббит цувралын сүүлийн анги дэлхийн нээлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард хийж үзэгчдийн хүртээл болсноосоо хойш 955 сая ам.долларын орлогоороо кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой кинонуудын 26 дугаарт жагсаад байна.
Хоббит кино анхандаа хоёр ангитай бүтээгдэх байсан ч найруулагч, зохиолч нар заавал гурван ангитай бүтээхийг зорьсон байна. Сүүлийн ангийг анх There and Back Again гэж нэрлэсэн ч киноны үйл явдалтай илүү зохицох нэр өгөхөөр шийдэж The Battle of the Five Armies болгон өөрчилжээ. Киноны зохиолчдын нэг найруулагч Гулермо дэл Торо хоёрдугаар ангийн үйл явдлыг хэрхэн хувааж үргэлжлүүлэх тал дээр киноны фэнүүдийн саналыг авсны үндсэн дээр энэ ангид үзэгчдийн хүсэн хүлээж байсан Смауг лууны эсрэг дварфууд, хүмүүс, оркууд, элфүүдийн хийх дайн тулааныг дэлгэрэнгүй өгүүлэхээр болжээ. 
Хоббит кино хэдий Бөгжний эзэн цувралын дараагаар түүнээс улбаалан гарсан мэт боловч үнэндээ Бөгжний эзэн кинон дээрх үйл явдлаас дариу 60 жилийн өмнөх үйл явдал гардаг. Энэ хоёр кино хоёулаа зохиолч Ж.Р.Р.Толкиэний хамгийн алдартай гурван зохиолын хоёр нь юм. Тиймээс үзэгчдийн дунд Ж.Р.Р.Толкиэний удаах зохиол The Silmarillion-ыг кино болгох болов уу гэсэн горьдлого багагүй байгаа юм.
The Hobbit: Battle of the Five Armies кинонд шүүмжлэгч нар сайн үнэлгээ өгчээ. Ингэхдээ найруулагч Питэр Жэксон энэхүү уран зөгнөлт туульсын зохиолыг дэлгэцийн шилдэг бүтээл болгосныг шагшин магтсан байна. Питэр Жэксон Бөгжний эзэнгурван ангит кино, Кинг КонгХоббит киноны өмнөх ангиудаараа олны танил болсон Оскарын гурав, Алтан Бөмбөрцөгийн нэг, БАФТА-гийн гурван удаагийн шагналт найруулагч билээ. 
Киноны хөгжмийг Канадын хөгжмийн зохиолч Ховард Шоор бичжээ. Тэр Бөгжний эзэн, Хоббит цуврал, Хурга майлахаа болино, Филаделфи, Нисгэгч зэрэг 80 гаруй киноны хөгжмийг бичсэн өнөө үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг юм. 
Энэ ангид Гандальфын дүрд Иан МакКэллэн, Билбогийн дүрд Мартин Фриман, Торины дүрд Ричард Армитаж гээд хуучин бүрэлдэхүүн тэр чигтээ тоглосон. Гол дүрийн жүжигчдийн талаар товч мэдээлэл хүргэхэд, Иан МакКэллэн 50 гаруй жилийн турш тайз, дэлгэцэнд олон арван дүр бүтээснээс үзэгчдийн танил болсон дүр нь Х Хүмүүс цувралын Магнето, Бөгжний эзэнболон Хоббит цувралын Гандальф юм. Урлагт ийнхүү зүтгэхдээ тэрээр олон улсад нэр хүндтэй 50 орчим шагналын эзэн болсон. 1995 онд Шекспирийн жүжгээс сэдэвлэн өөрөө зохиолыг нь бичиж, продюсерлэж, гол дүрд нь тоглосон III Ричардкиноны дүр нь Ианыг хэр чансаатай жүжигчин болохыг харуулжээ.
Билбогийн дүрийг бүтээсэн Мартин Фриман телевизийн Шерлок цувралын дүрээрээ Англи, Америкийн үзэгчдийн танил болсон. Хоббит цувралыг хийхдээ продюсерууд анхнаасаа түүнийг сонгоод байсан ч дээрх киноны хуваарьтай давхцаж магадгүй байсан нь тэднийг багагүй сандаргажээ. Учир нь Билбогийн дүрд яг тохирох хүн нь гагцхүү тэр л байв. Мартин инээдмийн, уран зөгнөлт, детектив, уянгын романтик гээд бүхий л төрлийн кинонд тоглосны зэрэгцээ саяхнаас Шекспирийн сонгодог жүжигт тоглож эхэлсэн авъяаслаг жүжигчин юм.
The Hobbit: The Battle of the Five Armies
Warner Bros. Pictures
Нэгэн цагт дварфуудын амьдарч байсан нутгийг эзэлсэн Smaug лууг дарж, тэр нутгийн алт болон цор ганц үнэт эрдэнийг эзэмшихийг оркууд, дварфууд, элфүүд, хүмүүсийн хэн хэн нь хүсч байлаа. Эрх мэдэл, алт эрдэнэсийн төлөөх хамгийн том тулаан яг энд таван армийн дунд болох учиртай байжээ. Тулаанд хэн ялж эрх мэдлийг гартаа атгахыг The Hobbit цувралын сүүлийн ангиас үзээрэй.
The Pyramid
20th Century Fox
Египетийн элсэн цөлийн доор байрлах пирамидад хайгуул хийхээр хэсэг археологич тийш зүглэв. Бусад пирамид шиг дөрөв биш гурван талтай энэ пирамид дотор орсон археологичид хорт хийнд хордох шахаж, төөрч будилан гарах гарцгүй болов. Энэ үед тэднийг буга чөтгөр бус Египетийн домогт гардаг цөөвөр чонын толгойтой, хүн биетэй Анубис бурхан ангуучилж байсныг мэдсэнгүй.
Old Man and the Sea
Warner Bros. Pictures
Зохиолч Эрнст Хэмингуэйн Нобелийн шагналыг утга зохиолын салбарт хүртсэн зохиолоос сэдэвлэн энэхүү киног бүтээжээ. Насаараа загасчилсан өвгөн анх удаа 84 өдөр дарааллан ганзага хоосон ирэв. Түүнийг шоолж тохуурхсан бусдын хэл амыг тоолгүй өвгөн хөлгүй их далайд загасчлахаар гарч хэний ч харж байгаагүй аварга том загастай таарсан нь гурван өдөр, гурван шөнө үргэлжилсэн агуу их тулаан байлаа.
Charlie Wilson's War
Universal Pictures
1980-аад онд АНУ-ын Конгрессийн гишүүн байсан Charlie Wilson-ы амьдралын нэгээхэн хэсгийг өгүүлэх намтарчилсан бүтээл. Залуу бүсгүйчүүдээр хүрээлүүлж, мансууруулах бодис хэрэглэдгээрээ алдартай Charlie-гийн амьдралыг Афганы дайн өөрчилнө. Найз Joanne-гийнхаа хүсэлтээр Пакистанд очиж афганы дүрвэгсдийн байдалтай танилцсан Charlie афганчуудад туслахын тулд боломжтой бүхий л арга хэмжээг авна.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment