Богд ууланд түймэр гарчээ /нийгэм/

1c73e4 11120071 659144027550776 1001781426613519450 n x800

Нийслэлийн Онцгой Байдлын Газарт 16 цаг 45 минутад иргэд Буянт-Ухаа хорооллын эсрэг талд ой хээрийн түймэр гарч байна хэмээн дуудлага өгчээ.
Өөрөөр хэлбэл Богд уулын Яармагийн урд талын сав газарт ой хээрийн түймэр гарч байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын газраас тодруулахад “Тийм дуудлага ирсэн. Манай аврах, гал унтраах албаныхан түймэр гарч буй газарт ажиллахаар явсан байгаа” гэв.
Хаврын хуурай, салхитай цаг агаарын нөхцөлд иргэд гал алдах эрсдэл ихтэй байгаа бөгөөд өнөөдөр л гэхэд өвс шатаж байна гэсэн 40 гаруй дуудлага НОБГ-т ирсэн аж.
Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, галын аюулаас өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, байгаль орчиндоо хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна гэв.



Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

1 Сэтгэгдэлтэй :