DARPA байгаа хөөж чиглэлээ өөрчилдөг сум бүтээжээ

7efc6f exacto projectile darpa x320
АНУ-ын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх судалгааны DARPA байгууллага нэгэн “ухаалаг” бууны сум бүтээснээ саяхан дэлгэжээ.
Уг сум нь агаарт явах замдаа чиглэлээ өөрөө удирдан байгаа олж онодог.
Extreme Accuracy Tasked Ordinance (EXACTO) нэртэй төслийн хүрээнд энэ сумыг бүтээжээ.
DARPA хөтөлбөрийн менежэр Жероми Данн ярихдаа “Стандарт буугаар буудсан тестын буудлагаар EXACTO нь мэргэн буудагчийн тусгалын зайнд  хөдөлж, бултаж байгаа биетийг маш өндөр нарийвчлалтай онож чадах нь харагдлаа” гэжээ.
Гол нь 0.50-калиберийн хэмжээтэй жижиг суманд EXACTO-гийн өөрийгөө жолоодох механизмыг суулгаж чадсан нь том дэвшил бөгөөд цаашдаа ямар ч бууны сум ийм болох боломжтой гэнэ.
DARPA туршилтын буудлагын видео дүрсийг тараасан байна. Дүрсэн дээр эхний долоон буудлагыг мэргэжилтэн хийж, сүүлийн нэг буудлагыг анх удаа буудаж үзэж байгаа хүн гүйцэтгэсэн байна.


Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment