Нийтийн тээврийн үйлчилгээ том оврын 20 автобусаар шинэчлэгдэнэ

624a81 p19kh8scfk1v6f16org0h21anu25 x800
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Станилав Чепурной, Монгол-Беларусийн Засгийн Газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
20 автобус тохирсон ёсоор зургадугаар сарын 01-ний дотор орж ирж үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна гэж ойлгож бид ажлаа төлөвлөсөн.
 
Уулзалтаар Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК-ийн хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээнд 20 автобус нийлүүлэх гэрээний хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөв болон хамтын ажиллагааны бусад асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.
Уулзалтын эхэнд Монгол-Беларусийн Засгийн газрын хамтарсан комиссын Беларусийн хэсгийн дарга А.С.Огородников “Беларусь Улсын Аж үйлдвэрийн яамны дэргэдэх “Маз” ХК нь Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээг шинэчлэх олон улсын нээлттэй тендерт ялж том оврын 20 автобус нийлүүлэхээр болсон.
Одоогоор нийлүүлэх автобуснуудаа угсраад дуусч байна. Мөн техникийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж байна. Том оврын автобуснуудаа нийлүүлэхдээ “Маз” ХК-иас техникийн мэргэжилтнүүд ирж, явах маршрутыг судалж, жолооч нарыг сургалтад хамруулж, эхний өдрүүдийн үйл ажиллагааг хянаж зөвлөгөө, тусламжийг өгнө” гэлээ.
Мөн хоёр улсын нийслэлийн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлж, найрсаг харилцаатай ах дүү хот болгох саналыг Хотын даргад уламжлан, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Харин нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хотод орж ирэх 20 автобус тохирсон ёсоор зургадугаар сарын 01-ний дотор орж ирж үйлчилгээнд гарахад бэлэн болсон байна гэж ойлгож бид ажлаа төлөвлөсөн байгаа. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хотын даргад хүсэлтийг нь уламжлан дэмжлэг тусалцаа үзүүлж, хамтран ажиллана” гэлээ.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment