
Өнгөрсөн амралтын өдөр болсон шилдэг боксчдын тулаанд Флоид Мэйуитер ялж, Мэнни Пакьяо ялагдсаныг шүүгч нар шийдсэн билээ.
Гэвч олон нийтийн сүлжээгээр Мэнни илүү байж ялсан гэдэг яриа тасрахгүй байгаа.
Гэтэл энэ ярианд ташуур өгсөн бас нэг баримт олджээ.

Гурван шүүгч Глэн Фелдман, Бурт Клемент, Дэйв Моретти нар (онооны картан дээр “цагаан”, ”хөх”, ”ягаан” гэж кодлогдсон) хэдийгээр ялалтыг санал нэгтэйгээр Флоидод өгсөн гэж байгаа ч тэд онооны картан дээр улаан булангийн тамирчинд бүгд илүү оноо өгч байсан нь илэрчээ.
Уг нь улаан булангаас филиппин боксчин, хөх булангаас америк тулаанч гарч тулалдсан юм.
Үүнийг хүний гаргаж болох алдаа гэхэд хэцүү. Харин зориудаар будлиулсан юм биш байгаа гэсэн сэжиг төрүүлж байна.
Алдарт боксчин Эвандер Холифиелд мөн шүүлтийн талаар эргэлзэж байгаагаа мэдэгдэж “би тулаанд Пакьяог яллаа гэж бодож байсан” гэжээ.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment