B5ffae 10273273 432490210239238 1860810031332475589 o x800
Гэрэл зургийг Б.Баяр
-Дэлхийд саарыг нь нууж, сайныг нь сурталчлах мэргэжлийн пиарын баг ажиллуулъя-
УИХ-ын гишүүн Л.Энх-Ам­га­лан­гийн өчигдөр цахим ер­төнцөд жиргэсэн жиргээ олны ан­хаарлыг татлаа. Тэрбээр, өөрийн твит­тер хуудсандаа “Английн Рио­той хэрүүлтэй, Канадын Хан ре­сурстой шүүхтэй, Францын Аре­ваг хулхидсан, Германы Siemens-ийг гомдоосон, Peadoby ну­таг буцсан. Хэн хожив” хэмээн жир­гэсэн байсан юм. Мэдээж энд хэн ч хожоогүй.
Нүүрсний үнэ улам унаж байна гэсэн таагүй мэ­дээл­лийг салбарын яамнаас хий­лээ. 
 
Монголын нэр хүнд дэл­хий дээр унаж байгааг эдгээр цөөхөн компанийн жи­шээ л харуулж байгааг УИХ-ын гишүүний хувиар хөндсөн хэрэг биз. Дээрх нэр дурьдсан ком­паниуд дандаа тухайн улс­даа нэр хүндтэй, дэлхийн олон ч оронд уул уурхай болон бусад сал­барт лиценз эзэмшиж, баялаг бүтээхдээ бүтээчихсэн “луух­гар”-ууд. 
Харамсалтай нь Монгол Улсад ирээд тэд өөд нар харсангүй. Зарим нь ком­па­нийнх нь хэрэг шүүхийн шатанд байх үед захирал нь Монгол Улсад ирчихсэн байхдаа учир би­түүлгээр амиа алдчихлаа. Олон орны хэвлэл мэдээлэл энэ мэт хэр­гүүдийг олзолж авчихаад Мон­гол бол “Hotel Mongolia” хэмээн дэлхий нийтэд зарлан тунхаглаж байна. Бид одоогоор үндэстэн дамнасан гурван том корпорацитай шүүхийн асуудалтай байгаа. 
Баялгийн үндэсний үзэл гэгчийн синдром жинхэнэ утгаараа энэ улсад нүүрлэчихсэн. Хууль баталж тоглодог, том ордуудаа эзэмших гэж улайрдаг, хувь эзэмших хүслээ хүчээр тулгах, үндэстэн дамнасан корпорациудтай үр­­гэлж зөрчилдөх зэргээр илэр­дэг синдром энэ үзлээр илэрдэг хэмээн улс төр судлаачид хэлдэг. 
Уул уурхай, Гадаад хэ­рэг, Аж үйлдвэр зэрэг баялаг бү­тээгч яамдууд хөрөнгө оруу­лах сонирхолтой хар шар зү­сэн зүйлийн хүмүүсийн хөлд дарагд­чихсан байдаг цаг. Гэтэл гадны хөрөнгө оруулагчдын ба­раа зүс эдгээр яамдуудаар ха­рагдахаа больсныг нуугаад яах вэ. Нүсэр техникийн дуу тэн­­гэрт хадаж байх хаврын ули­рал дуусах дөхөж байхад гад­ны хөрөнгө оруулалт сэр­гэхгүй байна. Доллар орж ирэх­гүй нь. 
Нүүрсний үнэ улам унаж байна гэсэн таагүй мэ­дээл­лийг салбарын яамнаас хий­лээ. Хүн нэрээ тогос өдөө гэ­дэг. Харин Монгол Улсын төр засгийн өндөрлөгт суугаа эрх­мүүдэд энэ үг хамаагүй бо­лолтой. Гадны олон ч хурал уул­залтад Төрийн тэргүүнээсээ эх­лээд очиж “Монголд тавтай мо­рил” хэмээн урьж залсан ч тэд ирсэнгүй. Эхлээд бодлогоо то­дорхой болгочих. Дараа нь бид оч­но гэсэн шаардлага тавьдаг гэнэ. 
Дампуурлаа зарлахыг хүсээгүй л бол Монгол Улсад битгий хөрөнгө оруул хэмээн нууц далд сүлбээний уулзалт хур­лын үеэр уриалдаг талаар Мон­голд хөрөнгө оруулах хү­сэлтэй байсан ч мөн л шүүхээс са­лахаа больсон танил Япон маань ярьж байв. Тэд тус бүр­тээ үйл ажиллагаа явуулдаг, сал­бартаа хүчтэй өрсөлдөгчид  ч хөрөнгө оруулсан улс орнуу­дын­хаа талаар мэдээлэл ямагт солилцдог аж. 
Тэр үед бидний талаар үргэлж таа­гүй мэдээлэл хуваалцах болс­ныг энд зориуд онцлон хэлье. Канадын “Саусгоби Сэндс” компанийн нягтлан бо­догчоор ажиллаж байсан Фи­лип­пиний ир­гэн Хиларион Ка­жу­ком “Ми­ний карьер үгүй бол­чих­лоо. Би энэ улсаас хэзээ явахаа мэдэхгүй байна” хэмээн ярьж байсныг “Блүүмбэрг” са­нуулж байсан удаатай. “Үнэ­хээр гайхамшигтай. Яг л Хол­ли­­вудын кинонд гардаг шиг на­майг баривчилсан. Харин яагаад баривчилсан бэ гэдгээ на­дад тайлбарлаагүй. 
Барууны ком­панийн засаглалын та­лаар цагдаа нарт мянга түм тайл­барласан ч тэд намайг ойл­гоогүй. Тийм зүйл мэдэхгүй гэж хэлсэн” хэмээн Монгол Ул­саас гарах эрхээ хоёр жил ха­суулсан Австралийн иргэн Сара Армст­ронг дэлхийн хэдэн зуун хэвлэлд ярилцлага өгөхдөө ярьж байлаа. Хилс хэрэгт гүтгүүлсэн хэмээн улсынх нь Ерөнхийлөгчийн уучлалыг хүр­тээд буцсан Саусгоби Сэнд­сийн удирдлагууд өнөөдөр дэл­хий нийтэд бидний тухай аль бү­тэхгүй талаас нь ярьж явна. 
Ийм байхад хөрөнгө оруулалтын та­лаар ярих хэрэг байна уу. Хөг­жих тухай мөрөөдлөөр сэт­гэлээ ч хуурах шаардлага ал­га. Бид баялгаа ашиглуулж байж л хөгжих учиртай. Хоёр та­лаасаа хүчирхэг том гүрнээр тү­шүүлсэн, далайд гарцгүй ул­сын хувьд дангаараа уул уур­хайгаа ашиглаад хэзээ ч Азийн бар улс болж чадахгүй. Нүүрс, зэс, алтны арвин их нөөц­тэй ч техникийн хүчээр зодож буй акулуудын дэргэд бид голын жижигхэн жараахай төдий. 
Гэтэл хөрөнгө оруулах гэж сонирхож ирсэн бүхэнтэй шүүхдэлцэж, эсвэл хөөж туу­даг, ямар шалтгаанаар хорьж цаг­даж байгаагаа хэлэхгүйгээр барьж хорьдог, шалгаж байгаа нэрийдлээр улсаасаа гарахыг хориглодог тийм л улс болж ху­вирлаа. Уул уурхайгаар шоудсан улс­төрчдийн хариуцлагагүй мэдэгдэл бүхэн ардаа ямар үр дагавар дагуулж байгааг Л.Энх-Ам­галан гишүүний хэл­сэн хэдхэн компаниудын жи­шээнээс харж болно. 
Эд бол зөв­хөн олны анхааралд байгаа том­чууд нь. Шүүхийн шатанд хэ­дэн арван гадны компаниуд нэ­хэмж­лэл гаргаж, Монгол Ул­сын Засгийн газар, яам агент­лагтай шүүхдэлцэж яваа.
Со­лонгосын  “Реалко Кореа”  ХХК  Ашигт малтмалын газрыг  ли­ценз цуцалсан, үүний улмаас 500 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг үндэслэлээр  Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар шүүх болон  Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандаж, мөн л шүүх дээр уулзаж яваа сурагтай. 
“Хан Ресурс”-ын нэхэмжилсэн 104 сая ам.долларын хэрэг Хуульзүйн яамны толгойн өвчин болчихоод байгааг нуугаад яахав. Английн “Рио Тинто” Оюутолгойн 30 тэр­бумын татвараас болж мөн л Засгийн газартай шүүх цаг­даа болж,  ойлголцолд хүрэх гэж хоёр тал ярилцаж хугацаа алд­саар. 
Хөрөнгө оруулалтын олон ар­ван компаниуд Оюу толгойн хувь заяа хаашаа эргэхээс шалт­гаалан Монгол Улсад хө­рөнгө оруулах уу, эс оруулах уу гэдгээ шийднэ гэдгээ ил тод зарлачихсан.
Мөнгө аваад лицензээ ашиглах гэсэн олон ч компаниудад дэлхийн том бан­кууд мөнгө өгөхөөс татгал­заж, Оюу толгойг хараад суу­чихсан. Хятадын “Шинхуа” Таван­ тол­­гойн төслөөс болж мөн л таа­гүй сэт­гэгдэл өвөрлөн нутаг буц­лаа.
“Центерра Гоулд” хө­рөнгө оруу­­лалтаа хадгалж үлдэхийн тулд Гацуурт дээр аргаа бартал тэм­­цэж, бүх л арга чаргаа хэ­рэглэж байгаа. 
 
Хятадын дараагийн том компани болох Чалко өнөөд­рийг хүртэл манайхаас бэлнээр өг­сөн мөнгө, нүүрсээр төлөх өрөө салгаж авч ча­дахгүй суу­гаа. Японы Су­ми­мо­то Мон­гол­чуудын зам­ба­­­раагүй, ха­риуц­лагагүй, улс­төрж­сөн, тал­­­цал хуваагдлыг гайх­­шир­саар нутагтаа очсон нь тодор­хой. 
“Центерра Гоулд” хө­рөнгө оруу­­лалтаа хадгалж үлдэхийн тулд Гацуурт дээр аргаа бартал тэм­­цэж, бүх л арга чаргаа хэ­рэглэж байгаа. Улаанбадрах су­мын тугал үхсэн, уран олборлох гэж улайрлаа хэмээн Ареваг аль муугаар л зүхэж байна, бид. Энэ мэт дэлхийн том, том компаниудыг бид дахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр хашраах болов. Монгол руу л зүглэхгүй юм шүү гэсэн бодолтой бизнесмэнүүд хэ­тэр­хий олширлоо. 
Энэ бүхэн мэ­дээж өнөөдөр бий болчихсон асуу­дал биш. Хууль эрхзүйн хэ­тэр­хий замбараагүй, хайн­га байдал өнөөдөр ийм байдалд оруулчихлаа. Хуу­лиа зөөл­лөж, хэдэн арван төг­рө­гийн төлөө замбараагүй та­раа­сан лицензийн асуудал бид­нийг эргээд гарах гарцгүй болго­чих­лоо. 
Ниргэсэн хойно нь хаш­гирахын үлгэр болж ли­цен­зийг нь эргэж сэргээж, хууль эрхзүйн орчноо өөр­чил­сөн нь нэ­гэнт хөрсөн итгэл эргэж сэргэхдээ удаан байд­гийг энэ мэт жишээ харуулсаар байгаа юм. Хагарсан шаазан эргэж хэзээ ч нийлдэггүй гэсэн үг байдаг даа. Шүүх цагдаагаар явчихсан хө­рөнгө оруулагчидтай бид хэ­зээ ч эргэж уулзах нүүргүй болоод хоцорлоо. Одоо үүнээс илүү олон асуудал хэрэггүй. 
Стратегийн 35 ордоо дарж хэвтсээр баяжихгүйгээс хойш хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэлийг сэргээх арга чарга юу байна, тэр бүгдийг л хийцгээе. Хуульдаа ойр ойрхон өөрчлөлт оруулдаг байдлаа одоо бо­лимоор байна. Мэдээллийн цен­зур энэ салбарт хэрэгтэй бол­чихоод байна. 
Мэргэжлийн багт ажил хийлгэх эрхийг нь өгье. УИХ-ын гишүүний амнаас унасан үг бүхэн үнэтэй, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг механизмыг төрд бий болгоё. Хөрөнгө оруулалт татаж чадах мэргэжлийн пиарын багийг хөлс төлөөд ч болов ажиллуулмаар байна. 
Монгол Улсын эсрэг хөдөлж буй тэр том мэдээллийн баазад няцаалт өгөх, дотоодын сайн мэдээллийг гадагшаа түгээх хүчирхэг пиар багийнхаа ажлыг яг өнөөдрөөс эхлээд эрчимжүүлмээр бай­на, улстөрчид өө. Энэ бол хөг­жих гэж оролдож байгаа аль ч улсад байдаг жишиг. С.Баяр­цогт сайдын хэлсэнчлэн бид эерэг мессеж өгөх, дэл­хийд өөрсдийгөө эерэгээр сурталч­луу­­лахгүйгээр хаашаа ч хөдөлж чадахгүй. Дотооддоо мянга хэ­рэлдэж, уралцаж, сайхан бүтээн бай­гуулалт хийгээд энэ маань гадагшаа, дэлхийн чихэнд хү­рэхгүй бол Азийн бар болох мө­рөөдлөөр яах юм бэ.                                                                                      Эх сурвалж: ikon.mn
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment