
Өсвөр насны хүүхдүүд буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан HOT&SINGLE PARTY,TOUCH ME зэргийг зохион байгуулж, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг зөрчсөний дээр архи болон согтууруулах ундааны төрлийн зүйлсийг худалдсан нэр бүхий шөнийн цэнгээний газруудыг шалгаж эхэлжээ. Сурагчдад эргээд хариуцах эзэн нь тодорхойгүй шоуны зарыг facebook, twitter тарааж шоугаа хийдэг тухай цагдаагийн газараас мэдээлэл авсан юм
Зохион байгуулагч Газарууд Mech Event MTAG гэх мэт нэртэй фэйсбүүк хуудсууд байх юм
Өнөөдөр нийслэл хотод өсвөр насныханд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бараг байдаггүй энэ байдлаас сурагчид хууль бусаар зохиогдсон үйл ажиллагаанд хяналтгүй оролцож байгаа юм. Энэ нь эргээд хар тамхи, хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн золиос болох эрсдлийг бий болгож байна. Тиймээс хүүхэд, залуучуудыг фэйсбүүк хуудас болон интернэт орчноор цацагдсан зарын дагуу албан бус үдэшлэг, үйл ажиллагаанд очихгүй байх, янз бүрийн тасалбар худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
Мөн оройн 18:00-22:00 цаг хүртэл зохиогдож байгаа үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд сэрэмжлүүллээ.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment