ХӨСҮТ-ийн талбайд 2,000 гаруй мод тарьжээ

7c969c reforestation x800
Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийнхөн үзэж өчигдөр 2,000 гаруй мод тарьжээ.   
ХӨСҮТ-д тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид нь нэгээс хоёр жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь гэр нь болдог тул ая тухтай байх бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү “Эко орчин” бүрдүүлэхээр зорьсон байна.
Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд "Ногоон хашаа" төслийнхөнтэй нэгджээ. Төслийн удирдагчаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ажиллаж байгаа бөгөөд “Галсан сан”, “МИКА монгол” төрийн бус байгууллага хамтран ажиллаж, ХӨСҮТ-ийн 2,175 метр квадрат талбайд 1,740 шар хус, 250 хайлаас, 50 улиас, 40 моносыг тус тус суулгалаа.
Тарьсан суулгацаа арчилж ургуулах нь хамгийн том ажил тул эмнэлгийнхэн тасаг, нэгж бүртээ талбайгаа хуваарилан авч, арчилгаа усалгааг нь хийж байхаар болжээ.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment