
Кембрижийн гүнгийн ахайтан өнгөрсөн Бямба гарагт охин төрүүлсэн билээ. Их Британийн хааны удмыг залгах охинд Шарлот Элизабет Диана хэмээх нэр хайрлажээ.
Нэрнүүдийн утга учрыг тайлбарлавал Шарлот гэдэг нь охины өвөө, хунтайж Чарльзийн нэрний эмэгтэй хувилбар нь юм. Харин Диана гэдэг нь охины эмэг эх, 1997 онд өөд болсон алдарт Диана гүнжийн нэр ажээ. Гэхдээ охиныг албар ёсоор Шарлот хэмээн дуудах юм байна.
Шарлот Элизабет Диана нь Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй дөрөв дэх хүн бөгөөд түүний өмнө түүний өвөө хунтайж Чарльз, түүний аав ханхүү Уилльям, түүний ах ханхүү Жорж нар байгаа юм.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment