Mongolbox хаагдсанаа албан ёсоор зарлалаа /Сонин хачин/


Кино түгээгч  Монголын хамгийн том кино сайт Mongolbox-ыг  Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан талаар цахим орчинд яригдсан. Энэ талаар тус газраас тодруулахад,  “Манайхаас Mongolbox -ыг шалгасан, шаардлага хүргүүлсэн тохиолдол байхгүй. Ташаа мэдээлэл байна” гэсэн хариултыг өгсөн юм.  Гэтэл Mongolbox хаагдаж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэд өөрийн хуудаснаа, “Сайн байцгаана уу. Өнгөрсөн жилүүдийн бүхий л хугацаанд бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Бид нэг мэдэхэд их хол явжээ. Анхны киногоо орчуулж эхэлж байхдаа энд хүрнэ гэж төсөөлж байсангүй. MongolBOX гэх нэрийг мэдэхгүй хүн цахим ертөнцөд байхгүй болж. Өдөр бүр орчуулж оруулж байсан кинонууд маань ямар ч үнэ хөлсгүй, цаг наргүй ажил байсан юм шүү. Долоо хоногт 7 кино нээлтээ хийдэг бол бид 8 кино оруулахаар хичээж ажилладаг байлаа. Энэ хугацаанд бидэнд мэдэхгүй чадахгүй, хэцүү шантрах зүйл их гардаг байсан ч урам зориг хайрладаг эерэг энергитэй хүмүүсийн ачаар сурна, чадна гээд л зүтгэдэг байлаа. MongolBOX –г дэмждэг эрч хүч хайрладаг хүмүүс биднийг хөдөлгөж байсан хүч нь байсан юм шүү. MongolBOX олон мянган хүнд инээд, хөөрийг үнэгүй түгээхээс гадна урам зориг, шантаршгүй байдлыг харуулж чадсан гэж бодож байна. Манай сайтаас нэг ч гэсэн зүйл үзээд инээмсэглэж, ухаарч, баярлаж, стрессээ тайлж байсан бол бидний зорилго биелсэн гэсэн үг юм.  Энд хүрээд удаан хугацаанд үргэлжилсэн MongolBOX-н шоу өндөрлөж байна.  Энэ бүхний эцэст сайхан киногоор төгсгөе гэж бодож байна. “Трумайны Шоу” киноны төгсгөлийн хэсэг. Бид дахиж уулзалдахгүй байх. Тиймээс Өдрийн мэнд! Оройн мэнд! Тэгээд бас сайхан амраарай. –MongolBOX” гэжээ.  Одоогоор хаагдсан шалтгааны талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа ч олон үзэгч “Юнивишн киноны зах зээлийг эзэгнэхийн тулд хууль бус гэсэн шалтгаанаар Mongolbox-ыг шахаж байна. Mongolbox төлбөргүй атлаа, цаг алддаггүй юм ” зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment