
2000 онд НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтын сангаас гаргасан судалгаагаар Руанда улсад 1000 амьд төрөлт тутмын 90 хүүхэд нь 5 нас хүрэхээсээ өмнө нас барж байгааг тогтоожээ. Одоо энэ тоо 46-д хүрсэн байна. Энэ тоо 17 мянгад хүртлээ нэмэгдсэн байна. Иймээс НҮБ 2000-2015 оны хооронд эрчимтэй ажиллаж нярай хүүхдийг эндэгдлийг зогсоосноор 590 мянган хүүхдийн амийг аварсан гэсэн тоо судалгаа байдаг байна. Хүүхдүүд ихэвчлэн хумхай, суулгалт, хатгаа, тэжээлийн дутагдлаас болж амиа алддаг байсан аж. НҮБ-ын зүгээс орон нутгийн сайн дурын 45 мянган эрүүл мэндийн ажилтныг бэлтгэж хүүхэд нэг бүрт дунджаар 2 цаг зарцуулдаг байжээ. Энэ нь өнөөдрийг хүртэл өргөжин тэлсээр сайн дурын эрүүл мэндийн ажилтнуудын тоо нэмэгдэж хүүхдүүдэд хүрэлцээтэй болсон байна. Ингэснээр хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал тавих, зөвлөгөө өгөх зэрэг ажлууд явагдсанаар эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал эрс сайжирч эхлэжээ. Одоог хүртэл НҮБ-ын зүгээс тус улсад эрүүл мэндийн ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байгаа талаар BBC мэдээлжээ.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment