Дуучин С.Жавхлан түймрийн голомтод ажиллаж байна /Нийгэм/

11180129_917337974954011_194323615_n

Эх орон шатаж байгаа тухай мэдээлэл, нүд хальтрам фото зургууд ар араасаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуварч иргэдийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа энэ цаг үед Эх оронч сэтгэлтэй хэн бүхэн өөрийн чадах чинээгээрээ гал түймрийн эсрэг хувь нэмрээ оруулахыг эрмэлзэх болсон. Энэ дунд ”Эх орноо хайртай” гэж хийсэн хоосон цээжээ дэлдэгчдээс илүүтэй эх орныхоо төлөө сэтгэлээ чилээж дуулах дуу, өмсөх хувцас, ярих үг, итгэл үнэмшилдээ Монгол нутгаа гэсэн сэтгэлээ чилээж явдаг МУГЖ дуучин Самандын Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө хамт олны хамтаар Дорнод Баян-Уул аймгийн суманд гарсан түймрийн голомтонд ажиллаж байгаа тухай мэдээлэл ирлээ. Эх орон, ард түмэн, аав ээжийн тухай аялгуут сайхан дуугаа түмэндээ хүргэдэг дуучин С.Жавхлан энэ удаа эх орноо гал түймрийн аюулаас хамгаалах үйл хэрэгт өөрийн биеэр гар бие оролцож, хий хоосон ярих төдий биш, үйл хэргээрээ эх орныхоо төлөө зүтгэдэг гэдгээ харууллаа

IMG_2891

IMG_2892

IMG_2893

IMG_2895

Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment