Гал унтраахаар ингээд яваасай /Нийгэм/

Пүрэв гаригийн(IV.23) 18.00 цагийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул сумын орчимд дэгдсэн ой хээрийн түймэр томоохон бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний даваанд ой модондоо асаж байгааг холбогдох албаныхан мэдээлсэн. Харин Дашбалбар сумын түймрийг лхагва гаригт бүрэн унтрааж цурманд оруулаад байна.  Түймрийг унтраахаар орон нутгийн онцгой, иргэд болон Улаанбаатар хотоос нэмэлт хүчийг илгээгээд байгаа билээ.




Хэнтий  аймгийн Баян овоо суманд дөрөвдүгээр сарын 13-ний өдөр гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумдыг хамарч хурдацтай тархсан байна. ОБЕГ-аас түймэр унтраах ажилд аймаг, орон нутгийн иргэд болон Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь аймгаас нэмэлт бүлгүүдийг татан оролцуулж, дөрөв хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 17-нд түймрийг цурманд бүрэн оруулжээ. Энэ түймрийг унтраахад 600 гаруй хүн ажилласнаас Зэвсэгт хүчний албан хаагчдыг анх удаа  дайчлан оролцууллаа холбогдох албаныхан мэдээлсэн. Мөн сумын 90 хувь нь түймэрт өртсөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ард иргэдэд туслах аян эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд энэхүү аяныг жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 10 сая төгрөг хандивласнаар эхлээд байна. Тусламжийн цуваа зүүн аймгуудыг зорьж буй.
Xарин жиргээчдийн нэгэн зураг олны анхааралд өртсөн юм. Сонгууль дөхөхөөр орон нутгийг зорьдог улстөрчдийг ингэж яваасай хэмээн халаглаж байна. Нээрээ тэд ингэж явдаг болоосой.
  • Гал унтраахаар ингээд яваасай гэнээ!)



Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment