Оросын мисс тодорлоо /Дэлхий дахинд/



ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан энэ оны “Оросын гоо бүсгүй” тэмцээний ялагчаар Екатеринбург хотоос оролцсон 21 настай София Никитчук шалгарч, титмийн эзнээр тодорчээ.
София Никитчук Уралын холбооны их сургуульд суралцдаг бөгөөд 2004 онд “Өсвөрийн мисс” тэмцээнд оролцож, ялагч болж байжээ. 
Тэрээр 2010 оноос эхлэн загвар өмсөгчөөр ажиллаж, 10 гаруй сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна. Гоо бүсгүй финалын өмнө “Россий” телевизид ярилцлага өгөх үедээ “Би ялагч болохгүй бол зөөгч болно. Мөн мөрөөдлөө мартаж, насанд туршдаа өөрийгөө зэмлэх болно” гэж ярьжээ.
Энэхүү ярилцлагын дараа түүний нэр хүнд интернэт хэрэглэгчдийн дунд өссөн бөгөөд шүүгчдийг дүнгээ гаргахад нөлөөлсөн хэмээн тэмцээнд оролцогчид мэдэгджээ.  Тус тэмцээнд ялалт байгуулсан гоо бүсгүй “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоос гадна гурван сая рубль болон автомашины эзэн болдог байна.











Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment