“Windows 10” – Windows-ын сүүлчийн хувилбар болно

Dc5a8e windows 10 01 x800
Саяхан болсон Майкрософт корпорацийн Ignite чуулган дээр Windows системийн гол инженерүүдийн нэг Жерри Никсоны санамсаргүй унагасан үг технологийн салбарынхны анхаарлыг татаж байна.
Тэр хэлэхдээ “Яг одоо бид Windows 10-ыг гаргахаар ажиллаж байна, Windows 10 бол түүний сүүлчийн хувилбар тул бид түүн дээр үргэлжлүүлэн ажиллана” гэжээ.
Өөрөөр хэлбэл хуучин шиг хэдэн жил тутамд нэг шинэ хувилбар гаргадгаа больж шинэчлэл нь байнгын урсгалаараа хийгддэг зүйл болох гэнэ.
Тиймээс Windows дээр ямар шинэчлэлт өөрчлөлт хийгдэж байгаа нь нууц биш болж Майкрсофт, хэрэглэгч хоёрын дунд мэдээлэл нээлттэй болно.
Windows-ын 11, 12 зэрэг хувилбар огт гарахгүй, Windows гэсэн ганц л бүтээгдэхүүн байж “Windows as a service” зарчмаар ажиллаж эхлэх гэнэ.
Энэ санаа Майкрософт дотор яригдаад, хэрэгжээд эхэлсэн нь тодорхой болж харин гадна талд ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм.
Гэхдээ Майкрософтын хэвлэлийн төлөөлөгч Никсоны хэлсэн санааг няцаагаагүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Энэ зун гарах Windows 10-ын хувилбар Майкрософтын гол бүтээгдэхүүний бизнес загварыг үндсээр нь өөрчилж болзошгүй байна.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment