
Дөрөвдүгээр сарын 25-нд Балбад болсон 7.8 магнитудын газар хөдлөлтийн дараа NASA өөрийн шинэ технологийг амжилттай туршжээ.
Энэ нь нурангин дор байгаа хүний зүрхний цохилтыг мэдрэн илрүүлэгч төхөөрөмж юм.
FINDER (Finding Individuals for Disaster and Emergency Response) нэртэй төхөөрөмж нь гар цүнхний хэмжээтэй, богино долгионы радарын технологи ашиглан хүний зүрхний цохилтыг мэдэрч байрлалыг нь тодорхойлдог.
Туршилтын үеэр дарагдсан дөрвөн хүнийг олж амийг нь аварчээ.
Төхөөрөмж нь нурангин дор 3 метр орчим гүнд байгаа амьд хүнийг мэдэрч чадсан байна.
Төхөөрөмж нь хүний болон амьтны зүрхний цохилтыг ялгаж чаддаг. Өөр нэг давуу тал нь дарагдсан хүн ухаан алдсан байсан ч олох боломжтой.
NASA-гийн тодорхойлсноор шинэ технологи нь 9 метрийн гүн чулуун дор байгаа хүний, 6 метр зузаан цул бетоны цаана байгаа хүний болон задгай талбайд 30 метрийн цаанаас хүний зүрхний цохилтыг мэдэрдэг аж.
Удахгүй үйлдвэрлэлд шилжсэнээр аврах байгууллагууд худалдан авах боломжтой болох юм байна.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment