
Харамсалтай нь, энэхүү тоон үзүүлэлтүүд нь хүний эд эрхтэн дамлан наймаалдаг бохир бизнесийг газар авахад нөлөөлж болзошгүй юм. Эд эрхтэнүүдийг хөгжил буурай орны иргэдээс бага үнээр худалдаж аваад нөгөө хэсэгт нь эрхтэн шилжүүлэх мэс засал нэрийдлээр дамлан наймаалдаг. Олон улс орнууд эдгээр хууль бус үйлдлийг хориглосон байдаг ч таслан зогсоож чадахгүй байсаар байна. Америкт гэхэд сүүлийн жилүүдэд 1700 цогцос алга болсон гэх тоон үзүүлэлт гарсан бөгөөд тэдний зарим нь эд эрхтэнг нь авсан байдалтай олдсон байна. Мөн эмнэлгийн ажилчид нас барсан хүний эд эрхтэнийг хулгайлсан тохиолдол маш их бүртгэгдсэн байдаг ажээ.
Бидний эд эрхтэн ямар үнэ цэнэтэй вэ?
Нүдний эвэрлэг бүрхэвч – 15.000 евро
Уушиг – 206.000 евро
Бөөр – 105.000 евро
Араг яс – 5.000 евро
Зүрх – 425.000 евро
Элэг – 104.000 евро
Цус Нэг аяга цус – 225 евро
Хүний биед ойролцоогоор 10 пинт (шар айрагны аяга) цус байдаг. Арьс Нэг квадрат инч – 6 евро Хүний биеийг 3168 квадрат инч арьс бүрхсэн байдаг. Яс ба холбоосууд 3.600 евро Хууль бус худалдаагаар хамгийн ихдээ хүний эрхтэнийг 1.2 тэрбумаар худалдаалсан байдаг байна
Биеийн хэсгүүд Хүний толгойн хэсэг – 1.500 доллар
Хүний бүх биеийн тал хэсэг – 15.000 доллар
Тамхи татдаг хүний уушиг – 3.600 доллар
Хүний гарын нэг хэсэг – 185 доллар
Хүний биед агуулагддаг металууд
Алт – 0.2 мг 0.00827178$
Цагаан алт – 1.75 мг 0.00000550$
Зэс – 0.00003795 мг 0.00000150$
Хүний биеийн үйл ажиллагаа Хүний бие 24 цагийн турш 100 ваттын гэрлийн чийдэнг ажиллуулахад хүрэлцэх хэмжээний цахилгааныг үйлдвэрлэдэг. Үүнийг мөнгөөр хэмжвэл: Жил бүр 123 евро Хүн өдөрт дунджаар 3500 алхам алхдаг. Жилд 639 миль болно. Ийм зайг машинаар туулна гэж үзвэл ойролцоогоор 287.55 евро зарцуулна.
Тооцоологчдын үзэж байгаагаар хүний тархи ойролцоогоор 100 терабайт мэдээллийг хадгалах боломжтой. Энэ нь 25 ширхэг 4TB хард дискийг нийлүүлсэнтэй адил хэмжээ юм. 100 терабайт зөөврийн хадгалах төхөөрөмжийн үнийг бодож үзвэл 2500 евро болж байна. Хүний зүрх өдөр бүр 2000 галлон цусыг судсаар дамжуулан шахаж байдаг. Дундаж усан сан тэр хэмжээний усыг өдөрт дүүргэдэг байна. Зүрхний шахах хүчийг ойролцоогоор үнэлвэл жилд 85 евро. Олон мянган хүмүүс өдөр бүр эрхтний донор байхгүйгээс болж нас барж байна. Бид хүнийг нас барах үед эрхтэний донор болгохыг нийтээрээ хүлээн зөвшөөрвөл дээр байж болох юм. Учир нь бид өөд болсны дараа биеийн хэсгүүд маань бидэнд хэрэггүй. Хэрвээ бид хэрэгтэй хүнд нь өгчихвөл тэд ядаж л илүү хэдэн жил наслах болно шүү дээ. Энэ мэдээ танд таалагдаж байвал найзууддаа хуваалцаарай.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment