Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирлаар Т.Триша томилогдлоо


Cd4006 098a42 logo x320 x320
Монгол дахь Америкийн Худалдааны танхимын /АмЧам/ Төлөөлөн удирдах зөвлөл Т.Тришаг гүйцэтгэх захирлаар томилсоноо мэдэгдлээ. 
Триша нь нэг жил гаруй хугацаанд АмЧам Монголын Харилцаа холбоо болон гишүүнчлэл хариуцсан захирлаар амжилттай ажилласан бөгөөд Нью-Йорк хотод дэлхийн шилдэг эмнэлгүүдийн нэг болох Слоан-Кеттерин Хавдрын төвд үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байсан туршлагатай.
Тэрбээр АНУ-ын Радфорд их сургуулийг Корпораци болон мэргэжлийн харилцаа холбоо мэргэжлээр магистрын зэрэгтэйгээр төгссөн.

Шинээр хүлээн авч буй ажлынхаа талаар Т.Триша хэлэхдээ “Миний бие дэлхийд нэр хүндтэй Америкийн Худалдааны Танхимын Монгол дахь салбарыг удирдах болсондоо туйлын их баяртай байна. Манай гишүүн байгууллагууд нь салбар бүрийн тэргүүлэгч компаниуд байдаг бөгөөд Би гишүүддээ илүү хүрсэн үйл ажиллагаа явуулахад анхаарч ажиллах болно" гэжээ.
АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жаксон Кокс, "Тришаг гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр нь АмЧам-ыг Монгол Улсын тэргүүлэх бизнесийн байгууллага болгон хөгжүүлэх гэсэн бидний хүсэл эрмэлзлэлийг тодорхой харуулж байгаа юм. АмЧам Монголын хамт олон гишүүн байгууллагууддаа чанартай үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. Бид Тришаг энэхүү үүрэг даалгаварыг хүлээн авсанд нь баяртай байгаа төдийгүй АмЧам Монгол түүний удирдлагатайгаар АНУ болон Монгол Улсын хоорондох худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжин, Монголын бизнесийн орчинг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” хэмээн мэдэгдлээ.

АмЧам Монгол ГҮТББ-ын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан Гишүүддээ Үйлчлэх Төрийн Бус Байгууллага юм.
АмЧам Монгол нь Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Вашингтон ДиСид байрладаг Америкийн Худалдааны Танхим нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment