
Хятадын нэгэн томоохон компани 6,400 ажилтандаа бэлэг болгон Франц, Монако улсуудаар дөрвөн хоног үнэгүй аялуулжээ.
Тэрбумтан Ли Жинюаний удирддаг Tiens Group нь биотехнологиос эхлээд аялал жуулчлал, косметик гээд маш олон салбарт ажилладаг бөгөөд 20 жилийнхээ ойгоор компанийхаа ажилтнуудын талыг ийнхүү баярлуулсан байна.
Аялагчид Францын Канн хот болон Монакогийн вант улсад 5,000 өрөө хөлсөлснөөс гадна Парисын 140 зочид буудлыг бүхлээр нь авчээ.
Тэдэнд Луврын музей үзүүлж, Мулан Ружийн шоуг сонирхуулсан гэнэ.
Энэ нүсэр аялалд Хятадууд $14.6 саяыг зарцуулж Францын эдийн засагт орлого оруулжээ.
Тэд зүгээр нэг аялсангүй, дэлхийн хамгийн урт хүнээр бүтээсэн өгүүлбэрийг үүсгэж Гиннессийн дээд амжилтын номонд бичигдсэн байна.
Тэдний бүтээсэн өгүүлбэр:
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment