“Авъяаслаг Азиуд” тэмцээний шилдгийн төлөө өрсөлдөж буй “Хөсөгтөн” хамтлагаа дэмжицгээе

Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг “Авъяаслаг Азиуд” (“Asia’s Got Talent”) шоу нэвтрүүлгийн шилдгийн төлөөх шалгаруулалтад оролцохоор болсон.
Шилдгийн төлөөх шалгаруулалт өнөөдөр Монголын цагаар 21.05 цагаас болох юм.
Гуравдугаар сарын 12-нд эхэлсэн уг нэвтрүүлгийн эхний шатнаас өнөөдрийг хүртэл олон сая үзэгчдийг гайхашруулсан төдийгүй шүүгчдээс өндөр үнэлгээ авсан “Хөсөгтөн” хамтлагийн үзүүлбэрийг “Сансар”, “Supervision” кабелийн телевизийн AXN Asia сувгаар үзэх боломжтой.
Тоглолт дуусаад шууд санал асуулга эхлэх бөгөөд дөрвөн өдрийн турш үргэлжлэн энэ сарын 11-нд дуусах юм. Та бүхэн санал асуулгад оролцох зааврыг “Хөсөгтөн” хамтлагийн FACEBOOKхуудсаар аваарай.
Азийн улс орнуудын мянга мянган авъяастан өрсөлдөж буй шоу нэвтрүүлгийн ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment