Atlanta Hawks vs Washington Wizards

ТААМАГ:
Зүүн бүсийн хагас шигшээ шатны 2 багийн талаарх миний таамаг бол багийн тоглолтыг гайхамшигтайгаар үзүүлж буй Atlanta Hаwks-чууд хүчтэй бүрэлдэхүүнтэй Washington Wizards багийг 7 тоглолтонд хүч шавхан ялна.
Улирлын тоглолтонд хоорондын 3:1 харьцаатайгаар Hawks-чууд илүүрхсэн байна. Wizards-чуудын нэг хожил нь улирлын төгсгөлд Hawks-чууд үндсэн бүрэлдэхүүнээ амраасан тоглолтонд л хожсон байна.

ATLANTA HAWKS (60 - 22)
Эхний шатанд Brooklyn Nets багийг 4:2-оор хожсон тэд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Wizards-тай тулна. Эхний шатыг амархан давах боловуу гэж байтал нилээн өрсөлдөж байж давлаа. Хагас шигшээд тулах Wizards-чууд эхний шатны Nets-ээс хамаагүй давуу баг тул нилээн хүч шавхсан өрсөлдөөнтэй цуврал гарна гэдэгт эргэлзэх зүйл алга. Зүүн бүсийн аварга Hawks-чуудын ялах боломж 55% гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
  • Оноо авалтын дундажаараа лигтээ 10т жагссан. Эсрэг баг 17т жагсаж байгаа нь Hawks-ын давуу тал.
  • Дамжуулалтын дундажаараа 2т жагссан. Талбайд байгаа багийн тоглогч бүр довтолгоонд оролцож бөмбөгөнд хүрдэг нь том давуу тал.
  • Эсрэг багтаа бага оноо алдалтаараа 5т жагссан нь хамгаалалт сайтайг харуулж байна.
  • Сэлгээний тоглогч сайтай. Ялангуяа холбон тоглогч.
СУЛ ТАЛУУД:
  • Самбарт эсрэг багаа бодвол дутмаг лигтээ 28т жагссан.
  • 3 онооны шидэлтэндээ хэт итгээд оновчгүй олон шидэлт гүйцэтгэвэл сул тал болно.

WASHINGTON WIZARDS (46-36)
Эхний шатанд таарсан Toronto Raptors багийнханыг 4:0 харьцаатайгаар шүүрдсэн Wizards-чууд цувралыг ингэж төгсөнө гэж таасан хүмүүс маш цөөн бизээ. Улирлын болон плей-оффын тоглолтууд өөр гэдгийг дээрх цуврал харуулсан гэхэд буруудахгүй ээ. Туршлагатай тоглогч Paul Pierce-ээр хүчээ зузаатгасан Wizards-чууд зүүн бүсийн тэргүүн баг Atlanta Hawks багтай нилээн эсэргүүцэл үзүүлэх боловч тэдний ялах боломжийг би 45% гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
  • Холбон тоглогч болон шидэгчийн байрлалд  лигт дээгүүр орох хослол бөгөөд энэ плей-оффийн эхний шатанд өөрсдийгөө ямар мундаг чадамжтай гэдгээ харуулсан.
  • Самбарын тоглолт болон будагтай талбайн хүчний тоглолтоор илүүрхэнэ. Лигтээ самбараас бөмбөг авалтаараа 8т жагсдаг.
СУЛ ТАЛУУД:
  • Тоглолтын төгсгөлийг муу хийдэг.
  • Бөмбөг алдалт болон бөмбөг таслуулалт ихтэй.
  • Сэлгээний тамирчид эсрэг багаа бодвол сул.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment