
Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” группын цэргийн тээврийн шинэ онгоц туршилтын нислэгийн үеэр осолджээ. Ослын улмаас хоёр нисгэгч амиа алдаж, хоёр туслах ажилтан хүнд гэмтсэн харамсалтай явдал болжээ. Испанийн Сан-Пабло нисэх онгоцны буудлаас дөнгөж хөдлөөд 2 км хүрэхгүй газар хөөрөөд байхдаа онгоц дэлбэрсэн байна. Ослын шалтгаан нь удирдлагын самбарт доголдол илэрсэн учир нисэх зурвас руу эргэж газардах гэж байх үедээ цахилгааны шон мөргөсөн аж. Онгоцыг туршилтаар нисгээд байсан бөгөөд албанынхны мэдэгдсэнээр энэхүү онгоц нь 100 гаруй сая еврогийн өртөгтэй гэжээ.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment