415 КГ ЖИНТЭЙ ЭР ӨДӨРТ 10 МЯНГАН ККЛ ИЛЧЛЭГТЭЙ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭДЭГ

20150508-011
415 кг – 10 мянган ккл илчлэг. Энэ бол дэлхийн хамгийн тарган эрийн биеийн жин болон өдөр иддэг хоол хүнсний хэмжээ юм. Түүнийг Карл Томпсон гэдэг бөгөөд өдгөө 32 настай нэгэн. Тэрээр Дувр дахь гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд гурван жилийн өмнө ээжийгээ нас барснаас хойш эрчимтэй идэж, таргалж эхэлсэн юм байна. Шалтгаан нь сэтгэлээр хэт унасантай холбоотой аж.
Өдгөө 400 гаруй кг жин татаад байгаа тэрбээр өдөрт дасал болсон 10 мянган ккл илчлэгээ авахгүй л бол өлсч эхэлдэг байна. Түүний ээж 2012 онд тархины хорт хавдрын улмаас таалал төгссөн бөгөөд Карл ээжтэйгээ тун ойр нэгэн байсан нь ийнхүү хүндээр туссан аж. “Ээж бид хоёр их дотно байсан. Ээж минь үнэхээр гайхалтай хүн байсан. Би түүнийг хорвоогоос хальсан гэдэгтээ одоо болтол эвлэрч чаддаггүй” хэмээн тэрээр ярьж байна.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment