Toronto Raptors vs Washington Wizards /Тоглоом/



TORONTO RAPTORS (49-33)


Энэ 2014-2015 оны НБА-н улирлын тоглолтын амжилтаараа (49-33) Зүүн бүсийн 4-оор шалгарсан НБА-д байгаа ганц гадаад улсын (Канад) баг юм. Улирлын эхэнд галзуурч байсан Kyle Lowry бүх оддын тоглолтод тоглосны дараагаар бэртэж гэмтээд, тоглолт нь үлэмж хэмжээгээр муудсан нь багийн амжилтад нөлөөлж дээгүүр явж байсан баг дундуур байранд шалгарав.

ДАВУУ ТАЛУУД:

  • Улирлын тоглолтуудыг харьцуулж харвал Торонтод давуу тал их.
  • Багийн ирээдүй DeMar DeRozen багаа манлайлан тоглоно. Харин Kyle Lowry сайн тогловол багт хэрэгтэй.
  • Багийн шилдэг нөөц Lou Williams улиралд үзүүлсэн тоглолтоо гаргавал.
  • Бөмбөг таслах үзүүлэлтээр эсрэг багаа бодвол сайн.
СУЛ ТАЛУУД:
  • Kyle Lowry муу тоглолт багаа хөөднө.
  • Хурд хүчний тал дээр эсрэг багийг дийлэх талаар маруухан.
  • Довтолгооны үзүүлэлт болон самбарын тоглолт, дамжуулалт  зэрэг гүйцэтгэлүүд нь эсрэгээ багаа бодвол сул.
WASHINGTON WIZARDS (46-36)

Энэ улиралд миний бодож байснаас доогуур байраар улирлыг (46-36) амжилтаар төгсгөж плей-оффт зүүн бүсийн 5-аар шалгарсан хүчирхэг баг. Ингэж гарах болсон шалтгаан нь Cleveland-ын хүчирхэг багаас холдохын тулд улирлын төгсгөлд албаар хожигдлууд хийсэн гэж хардаж байна.
ДАВУУ ТАЛУУД:
  • Холбон тоглогч болон шидэгчийн байрлалд лигт дээгүүр орох хослол бөгөөд энэ плей-оффоор өөрсдийгөө ямар мундаг чадамжтай гэдгээ харуулах болов уу.
  • Хурд хүчний тоглолтоор бол эсрэг багаас илүү.
  • Довтолгооны хувь, самбараас бөмбөг авалт, дамжуулалт, холын зайн шидэлт гээд бүх үзүүлэлтээр илүүрхэнэ.
  • Туршлагатай тоглогч Paul Pierce-ын туршлага, холын зайн шидэлтүүд багт нэлээн том тус болно.
СУЛ ТАЛУУД:
  • Бэртэл гэмтэлд өртчих гээд байдаг муу талтай. Ялангуяа Bradly Beal, Nene хоёр.
  • Тоглолтын төгсгөлийг муу тал руугаа төгсгөх гээд байдаг.
  • Сэлгээний тоглогч нар сайн биш.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг

Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment