Энэ жилийн "Playtime" наадам зургаадугаар сарын 27, 28-нд болно /Сонин хачин/

Playtime-2015 амьд хөгжмийн наадам энэ оны зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болох гэж байна.

Тус наадамд АНУ-ын “Pains of Being Pure at Heart”, “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн Эрдэнэ” зэрэг хамтлагууд болон “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, ”Цонхон дээр суусан ялаа” зэрэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөсрдийн уран бүтээлээ толилуулна.
Энэ удаагийн наадам нь “Playtime”, “Шинэ давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулах болно.

Үүнээс гадна REPLY буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
REPLY яармаг нь “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchendise” зэрэг өртөөнөөс бүрдэх юм байна. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага, хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, найрсаг харилцааг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment