Choi Hainzan GRAND OPENING /Сонин хачин/

“Choi Hainzan” Монгол залуусын танилцуулж буй шинэхэн брэнд нь 2015 оноос эхлэн өөрийн бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргасан билээ. Энэхүү брэнд нь орчин үеийн залуусийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээгдсэн бөгөөд хүн бүрийн үндсэн хэрэгцээ болсон ухаалаг гар утастай холбогдон ажиллаж амьдралын хэв маягийг илүү хялбар болгож байгаагаараа давуу талтай. Ингээд та бүхэндээ Монголын хамгийн анхны хүүхдийн утастай цагийг танилцуулъя.
“НАЙЗ”- Хүүхдийн байршил тодорхойлогчтой , утастай,  бугуйн цаг
Уг хүүхдийн цаг нь 3 болон түүнээс дээш насныханд зориулагдсан бүтээгдэхүүн бөгөөд хүссэн үедээ хүүхэдтэйгээ ойр байж холбогдох боломжийг танд олгож байна.  Эцэг эхчүүдийн хувьд хамгийн сэтгэл зовоодог асуудал бол өөрийн хүүхдээ хаана байгааг мэдэхгүй, холбоо барьж чадахгүй байх явдал билээ. Тэгвэл та хэзээ ч, хаанаас ч "НАЙЗ" GPS бүхий хүүхдийн цагны тусламжтайгаар хүүхдийнхээ бүтэн өдрийн турших явсан газрын тэмдэглэлийг харж, дуудлага хийж ярих боломжтой юм. Хүүхдийн цаг нь таны гарутасны аппликейшнтэй  холбогдон ажиллах бөгөөд хүсвэл та хүүхдийнхээ байгаа орчинг шууд чагнаж болно.
Байршил тодорхойлогч бүхийн гар утастай хүүхдийн бугуйн цагны давуу талууд
·         Байршил тодорхойлогч
Хэзээ ч хэдийд ч та хүүхдийнхээ одоогийн болон өмнө явсан байрлалыг шалгаж харах боломжтой.
·         Аюулгүй хязгаар тогтоох
"Найз" цагийг хэрэглэж байгаа гэр бүлийн гишүүнээ аюулгүй хязгаарыг зааж өгч болно. Аппликейшн дээр газрын зурагт тодорхой цар хүрээнээс хэтрүүлэхгүй байхыг хүсвэл тохируулж болно. Сургууль, цэцэрлэг гэх мэт. Тухайн бүсээс хэтрэх үед таны утсанд анхааруулах дохио ирнэ.
·         Дуудлага хийх
Хүүхэдтэйгээ холбогдож ярих шаардлага гарвал залгах товч дарахад л хангалттай. Хүүхэд эцэг, эх рүүгээ ярих тохиолдолд 1-3 бүхий товчноос сонгон дарна. Түүнчлэн гаднаас бүртгэлтэй дугаараас л дуудлага хүлээн авах боломжтой юм.
·         Ослын товч
Хүүхдэд ямарваа нэгэн аюул тулгарсан тохиолдолд SOS товчийг дарснаар эцэг эхийн дугаарт автоматаар дуудлага хийгдэхээс гадна тухайн байгаа байршлыг мессежээр мэдээллэнэ.
·         Ойрын зайн хайлт
Энэхүү мэдрэгч нь хүүхдээс 1м-29 метрийн зайд холдох хүртэл дохио илгээж хаана байгааг мэдэх боломжтой.(Bluetooth finder)
·         Мэдрэгч
Хүүхэд цагийг бугуйнаасаа тайлах үед танд сэрэмж дохио өгнө. Түүнчлэн унах болон хүчтэй доргилт мэдэрсэн үед мэдрэгч ажиллаж таны гар утсанд дохио илгээнэ.
 
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах болон эдгээр бүтээгдэхүүнээс худалдан авахыг хүсвэл PC Mall-ийн бүх салбаруудаар зочлоорой. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт PC Mall-ийн төв дэлгүүрт болох Choi Hainzan брэндийн нээлтэнд та бүхнийг урьж байна!
 
Холбогдох утас: 7575 3535, 7010 2868
Choi HainzanPC mall
GRAND OPENING
2015.04.25-ны 14 цагт
/ Сүхбаатар дүүрэг, 6-р хороо 11-р хороололИх сургуулийн  гудамж, PC Mall төв дэлгүүр /
                                                                                              Мэдээллийг Бэлтгэсэн: Ганзоо
Share on Google Plus

Тухай dvbbsmongolia

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment