
Балба улсад газар хөдлөлт болсонтой холбоогтойгоор жуулчлалаар явж байсан Монгол Улсын иргэд хүнд байдалд орсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар талаар Гадаад хэргийн яамны холбогдох ажилтнаас тодруулахад “Монгол Улсын иргэн А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж Катманду дахь Өргөжит консулын газарт авчирч аюулгүй газарт байрлуулаад байна. Өнөө өглөө авсан мэдээгээр манай иргэд аюулгүй хоносон. Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичэрхийлэлтэй байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон өнжин нислэгээ хүлээн дугаарлаж байгаа юм билээ. Катмандугийн нисэх онгоцны буудал нислэг үйлдэж эхэлсэн тул манай иргэд Энэтхэгээр дамжилгүй хуваарьт нислэгээрээ маргааш Катманду-Чиндү чиглэлд нисэхээр төлөвлөж байгаа гэж Өргөмжит консулын газраас мэдэгдсэн” гэх хариулт өглөө.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment