Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ /Дэлхий дахинд/



Казахстанд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ.
Казахстаны Ерөнхийлөгчийн төлөө Назарбаевын эсрэг Коммунист ардын намаас 68 настай Тургун Сыздыков, худалдааны нэгдсэн холбооны тэргүүн 63 настай Абелгази Кусаинов нар өрсөлдөж байгаа юм байна.

Харин Казахстаны ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль бол Нурсултан Назарбаевын улиран сонгогдох “шоу” хэмээн эрсдлийн удирдлагын группээс тодорхойлж байгаа аж. Нурсултан Назарбаев өнгөрсөн хоёрдугаар сард Казахстаны ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийг зарласан билээ. 

Казахстаны сонгуулийн хорооноос 9.5 сая сонгогч өнөөдөр ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө хэмээн мэдээлсэн. Харин уг сонгуулийг олон улсын 1000 гаруй ажиглагч хянаж, гадны хэвлэлийн 168 сэтгүүлч сурвалжилж байгаа аж.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment