Юнивишний кино санд орсон бүтээлүүд /Сонин хачин/

Шөнө богиносч өдөр уртсан хорвоо дэлхий нарны гэрлээр туяаран байна. Цас ханзарч, дулааны урь ороод хүн бүрийн сэтгэл өөдрөг болж, цээж  дүүрэн амьсгална. Ажлаа тараад гэртээ очиход нар шингээгүй гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг ихэссэн мэт байгаа биз дээ? Тэгвэл Юнивишний хэрэглэгчдэд зориулан кино санд нь багтсан бүтээлүүдийн трэйлерүүдийгGoGo TV танилцуулж байна.
Flight (2012)
Whip Whitaker туршлагатай нисэгч ч гэлээ хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг муу зуршилтай. Олон хүний амь насыг хариуцдаг чухал ажилтай хүний хувьд энэ нь байж боломгүй зүйл. Ээлжит нислэгийнхээ үеэр хар тамхи хэрэглэж, архи уусан тэрээр ослын буулт хийж, онгоцонд байсан 102 хүнээс 96 нь амьд үлдэв. Түүнийг үндэсний баатар гэж байсан ч мансуурсан байсан нь илэрсэн тул Whip шоронд сууж магадгүйд хүрнэ.
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Friend: The Great Legacy (2013)
Найз Дун Сүг ал гэж даалгасан хэрэгт сэжиглэгдэн хоригдсон Жүн Сог. 17 жилийн дараа суллагдаад танигдахааргүй өөрчлөгдсөн амьдрал, нэг л мэдэхэд мафийн нөлөө бүхий нэгэн болсон Өн Гиг хараад нэлээд цочирдоно. Жүн Согийн аав Чоль Жү хамаг амьдралаа зориулсан мафийн бүлэглэлээ эргүүлэн авахын тулд салж бутарсан хүмүүсээ цуглуулж шоронд таарч өөрийг нь ааваа гэж хандах болсон залуу Сон Хүнийг баруун гараа болгодог. 
Трэйлерийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
The Eagle (2011)
Шотландын уулсад Британийн 9-р Легион ор сураггүй алга болсноос 20 жилийн дараа буюу МЭ 140 он. Ромын цэргийн зуутын ахлагч Marcus цагтаа 9-р Легионы удирдагч байсан эцгийнхээ нэр хүндийг эргэн сэргээж, түүний үхлийн нууцыг тайлахаар зорин Британид ирнэ. Энэ үедээ тэр боол Esca-гийн тусламжтайгаар Marcus легионы бэлгэдэл бүргэдийг эргүүлж авчрах учиртай байв.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment