Эрсдэлтэй компаниудыг нэрлэлээ /Бизнес/

Баянгол дүүргийн XIV хороо, III хорооллын 16 дугаар байрнаас зургаахан метрийн зайд барилга барих зөвшөөрлийг төрийн байгууллагууд хууль бусаар олгосноос тус барилга хазайж, нурах эрсдэл үүссэн учир оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, 244 иргэн гэртээ орох эрхгүй болж зочид буудалд долоо хоног орогнож байна. Иймээс “Ньюс агентлаг” барилгын салбарын хууль бус зөвшөөрөл, булхай, зөвшөөрөлгүй барилгуудын талаарх сэдвийг энэ долоо хоногт онцлон хөндөж байгаа. Энэхүү сэдвийн хүрээнд энэ удаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилга барих зөвшөөрлийг нь цуцлах, түдгэлзүүлэх шийдвэр гарган харъяа яаманд мэдэгдээд байгаа булхайтай гэгдэх барилгуудыг онцлон нэрлэж байна.
Удаа дараа осол гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх дарааах 11 барилгын компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж, түдгэлзүүлэх саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлээд байгаа. Харин энэхүү саналыг яамны мэргэжилтнүүд судлаж цуцлах эсэхийг эцэслэх юм.
Ямар компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох вэ?
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барилга дээр ажиллаж байсан 90 гаруй хүн амь насаа алдсан байна. Иймээс мэргэжлийн хяналтын газраас барилгын сезон эхэлж байгаа энэ үед элдэв эрсдэл үүсгэхгүйгээр, өөрөөр хэлбэл, дахин хүний амь нас эрүүл мэндийг хохироохгүйн тул удаа дараа зөрчил гаргаж байгаа дараах барилгуудын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж мэргэжлийн хяналтын байцаагчид шийдсэн байна. Үүнд:
  • "НИЙСЛЭЛ ӨРГӨӨ" ХХК: Угсралтын ажлын явцад шаардлага хангахгүй шат, тандан, хамгаалах хэрэгсэлгүйгээс гурван хүний амь нас эрсэдсэн, нэг хүн хүнд бэртсэн.
  • "БО БЭ КОНСТРАКШН" ХХК: Дүүжинт өргүүрийн дээвэр дэх гаоны бэхэлгээний боолт мултарч, тросс суларчны улмаас өндрөөс унаж гурван хүний амь нас эрсэдсэн.
  • "ЧАНДМАНЬ ЦАМХАГ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй угсралтын ажил гүйцэтгэсэн.
  • "ИХ НАЯД ХӨГЖИЛ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөшөөрөлгүй, магадлалгүй зураг төслөөр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй.
  • "ЭРЭЛТ ИМПЕКС" ХХК: Угсралтын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хангалтгүй биелүүлсэн, хэв хашмалын гадна тулаасыг хийгээгүй.
  • "ТАЙГАМ АЛТАЙ" ХХК: Ажлын байрны аюулгүй байдлын нөхцөл бүрдээгүй, лифтний хонгилын хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй.
  • "ЕСҮЙ ОРДОН" ХХК: Барилгын тухай хууль болон бусад дүрэм журмыг ханган ажиллаагүй.
  • Мөн “Тен тен” ХХК, “Суурь” ХХК, “Говь гурван сайхан” ХХК, “Назу констракшн" зэрэг барилгуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаргасан юм.

Ийнхүү тухайн барилгын компанийг тусгай зөвшөөрлийг цуцалж, түдгэлзүүлэхээс гадна тендерт шалгарч, төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг “Хар жагсаалт”-д бүртгэж, дахиж тендерт оролцуулахгүй байх гэнэ. Мөн тухайн барилгын компанийн эздийг хуулийн байгууллагад шалгуулахаар зэхэж байгаа гэнэ.
Ямартай ч хяналтын байгууллагаас явуулсан саналыг Барилга хот байгуулалтын яаманд хянаж үзээд, дээрх 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсвэл түдгэлзүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдэх юм.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment