Хашааны өвсөө шатааж байгаад гэр, байшингаа шатаажээ /Сонин хачин/

Нийслэлийн Онцгой байдлын газарт 15:48 минутанд  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41 дүгээр гудамжинд шар өвс, гэр, байшин шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Аврах гал унтраах 10, 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход хоёр гэр галд өртөж бүрэн шатсан байдалтай байжээ. Мөн хоёр байшингийн дээврийн хэсэг, гадна тал шатаж байсныг унтраасан байна.  Сүүлийн үед иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдаж орон гэргүй болох тохиолдол гарсаар байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг хаврын хуурайшилтын энэ үед галын аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байж, хашааны өвсөө шатаахгүй байх, ил гал гаргахгүй, цогтой үнс нурмыг тусгай зориулалтын тагтай төмөр саванд хийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Ж.МАРАЛ
gal
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment