
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж чадсан Apple энэ оны эхний улирлыг ч мөн л өндөр амжилттай эхлүүлжээ. Компани өнгөрсөн гурван сарын хугацаанд 61 сая iPhone борлуулж чадсан нь 2014 оны мөн үеийн 42,7 сая утас борлуулсантай харьцуулахын аргагүй үзүүлэлт юм.
Хамгийн гол нь Apple-ийн ирээдүй хаашаа чиглэж байгаа нь бидний анхаарлыг ихээр татсан билээ. Учир нь компанийн бүтээгдэхүүнийг сонгогчдын дийлэнх хэсгийг Хятад улс бүрдүүлжээ.
Компани нийт 58 тэрбум ам. долларын орлоготой, 13,6 тэрбум ам. долларын ашигтай ажилласан байна. Тэгвэл нийт 58 тэрбум долларын орлогын 16,8 тэрбумыг Хятадаас олжээ.
Энэ нь Хятадаас орж ирэх орлого ганцхан жилийн дотор 71 хувиар өссөн гэсэн үг юм. Харин Apple хэрэглэгчийн тоогоор дэлхийд хоёрдугаарт орж байсан Европ энэ удаад 12,2 тэрбум ам. долларыг компанид “өгсөн” аж.
Тухай sadasdasdas
Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment