
Хятадын хэсэг судлаачид хүний ургийн генийг өөрчилж туршсанаа мэдээлсэн нь хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдол болж байна.
Тэд зөвхөн хүний генийн материалыг өөрчлөөд зогсохгүй “муу” генийн кодыг нь хасаж, “сайн” генийн код нэмэх зэргээр хүнийг инженерчилж бүтээхэд ойрхон болсон гэнэ.
Энэ мэдээлэл гарсны дараа олон эрдэмтэд шүүмжлэлтэй хандан, үр дагаварыг нь сайн тооцоолж байж хүний генээр оролдох хэрэгтэй гэцгээж байгаа юм.
Гэвч Хятадын судалгааны багийг тэргүүлж байгаа Сунь Ят-сений Их Сургуулийн судлаач Жунжю Хуань энэ чиглэлд нэлээд ахиц гаргаж чадсан, туршилтыг цааш үргэлжлүүлж байгаа гэж Protein and Cell сэтгүүлд ярьжээ.
Бүр дөрвөн ч тусдаа баг ажиллаж байгааг эх сурвалжууд дурдсан байна.
Гэхдээ тэд амьдрах чадваргүй болсон ураг дээр туршилт хийдэг гэжээ.
Бас ийм өөрчлөлт хийх технологийн нарийвчлалын түвшин ч хангалттай өндөр биш байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Хэрвээ энэ технологи нь 100 хувьд дөхөхүйц нарийвчлалтай хийгддэг болвол хүний удамшлын өвчтэй генийг солих, цаашлаад хүсээгүй генийг нь ч өөрчилж солих боломжтой болно.
Хэдийгээр шинжлэх ухаан талаасаа энэ нь томоохон дэвшил боловч бодит амьдралд нэвтрүүлэхээс өмнө ёс зүйн асуудалд болгоомжтой хандах ёстой гэж олон эрдэмтэд үзэж байна.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment