Өвөрмонголчууд дуучин С.Жавхланд утааны баг илгээв /Сонин хачин/

"Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы салбар болох "Тэнгэрлэг аян" холбоог элэг нэгт Өвөрмонголчууд байгуулсан бөгөөд тус холбооны гишүүд хээрийн түймэртэй байгаа сумдад туслах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Тэд Дорнод аймгийн Баян-Уул суманд түймэр унтраалцаж яваа дуучин С.Жавхлан болон онцгой байдлын албан хаагчдад утааны багийг эхний ээлжинд илгээсэн байна. Энэ ажлыг санаачлан зохион байгуулсан Баяннуур аймгийн Ө.Алтантунгалаг, Эрээн хотын "Алтандалай" зочид буудлын эзэн Улаантуяа, "Сөнөд" цагаан идээний дэлгүүрийн эзэн Цоггэрэл нар хэлэхдээ "Дуучин С.Жавхлан бол бид бүхний хайртай дуучин. Тэр улалзан асч байгаа галыг зоригтойгоор унтраах гэж зүтгэж байгаа юм байна. Хайртай дуучин минь энэ аюулт галаас уушги, хоолойгоо хамгаалах хэрэгтэй. Тиймээс бид энэ утааны багийг түүнд явуулж байна. Олон удаа ашиглаж болох энэ утааны баг түүнд хэрэг болох нь дамжиггүй. Бид түүнийг цаашид олон сайхан дуу дуулж биднийгээ баярлуулж яваарай гэж хүсч байгааг минь заавал дамжуулаарай" хэмээсэн байна.

Share on Google Plus

Тухай Gen!u$

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment