УИХ-ын гишүүд улбар шар ороолт, зангиагаар ижилсэв /УЛС ТӨР/

D67c2d dsc 0984 x800
УИХ-ын өнөөдрийн чуулганд оролцож буй гишүүд улбар шар өнгийн ороолт, зангиагаар “гангарч” байна.
Учир нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлагаар эмэгтэйчүүд, охидын хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж сар болгоны 25-ны өдрийг улбар шар өдөр болгохоор уриалсан билээ.
Ингэхдээ дээрх уриалгыг дэлхийн бүх парламент, Засгийн газар, иргэний байгууллагуудад хандаж гаргасан юм. 
Өнөөдрийн чуулганы эхэнд Л.Эрдэнэчимэг гишүүн уг мэдээллийг танилцуулж, УИХ дахь эмэгтэй гишүүдээс нийт бусдадаа улбар шар өнгийн ороолт, зангиа гардуулан өгч буйг мэдэгдсэнээр гишүүд ижил өнгийн ороолт, зангиа зүүж НҮБ-аас гаргасан санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.   
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment