МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ /Нийгэм/

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
* Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударч 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. 
* Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьшлтаа хориод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөсөн гэдэг.
* 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ. Түүнээс өмнө одоогийн "Улаанбаатар" зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван байшин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв. 
* Энэ үед их хотын жолоо атгасан анхны дарга гучин хоёрхон настай Моононгийн Баяр байлаа. Сэцэ хан аймгийн Ачит бэйсийн хошуу /одоогийн Дорнод аймгийн Булган сум/-ны бичээч байсан залуу эр Цэргийн яаманд алба хааж, Хатанбаатар Магсаржавтай хамт нэг өдөр МАХН-д элссэнийг үзэхүл их Нацагдоржтой бий тусдаа ч, янтай нэг явсан байж мэдэх л юм. Юутай ч хотын төр захиргааны дүрэм батлуулж, хотын түр захиргааны дарга 1, жинхэнэ бичээч 2, ажилчин 11, морьтой зарлага 2, гишүүн 3, нарийн бичгийн дарга 1, бүгд 20 орон тоотой батлуулан ажлаа эхэлжээ. 
Монгол Улсын нийслэлийн нэр түүхэндээ таван удаа солигдож байжээ.  
  Өргөө /1639-1651 он/
ihhuree.jpg1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
- Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.
Номын хүрээ /1651-1706 он/
Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.
Их хүрээ /1706-1911 он/
nuudliinergee.jpgЭнэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.
Нийслэл хүрээ /1912-1921/
niislelhuree.jpgСэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
 




Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/
ubhot.jpg1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй.
Улаанбаатар хотын Засаг захиргааны нэр
 1924 он Нийслэл хотын түр захиргаа
1925 он Улаанбаатар хотын захиргааны хэрэг эрхлэх газар 
1932 он Улаанбаатар хотын аймгийн захиргаа 
1933 он Улаанбаатар хотын захиргаа 
1938 он Улаанбаатар хотын захирах яам 
1941 он Улаанбаатар хотын захиргаа 
1948 он Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн бага хурал 
1953 он Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа 
1961 он Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаа 
1992 он Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Хотын дарга нар
 
Моононгийн Баяр 1924-1926 он
Санжийн Батсүх 1926-1927 он
Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он
Ламжавын Мижиддорж 1929-1930 он
Бадамын Цэдэндамба 1931-1932 он
Өлзийн Равдан 1932.07.04-08.27
Дансранбилэгийн Догсом 1932-1933 он
Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он
Лодойн Тавхай 1939.05-11
Өлзийцогтын Мажиг 1940-1941 он
Ломбодонойн Дамдин 1941. 07-08
Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он
- Содномын Шагдар 1942-1944 он
Гүндийн Багаа 1944-1956 он
Бадрахын Ламзав 1956 он
Будын Батжаргал 1956-1959 он
Санжийн Батаа 1959-1962 он
Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он
Догсомын Цэдэв 1965-1971 он
Сономын Лувсангомбо 1971-1972 он
Сүрэнжавын Балбар 1972-1976 он
Очирын Цэнд 1976-1978 он
Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он
Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он
Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он
Жанлавын Наранцацралт 1996-1998 он
Миеэгомбын Энхболд 1999-2005 он
Цогтын Батбаяр 2005-2007 он
Түдэвийн Билэгт 2007-2008 он
Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008 -2012 он
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment