AUDI агаар ба уснаас түлш гаргаж эхэллээ /Сонин хачин/

420193 audi electric diesel x800
Автомашин үйлдвэрлэгч Audi корпораци ус, карбон диоксид, устөрөгчөөс синтетик дизель түлш гаргаж эхэлжээ.
Германы Дрезден хот дахь Sunfire компанитай хамтарсан үйлдвэрт агаараас шүүж авсан карбон диоксидоос энэхүү түлшийг гаргаж байгаа тул одоогийн шатахуун шиг агаар дахь нүүрстөрөгчийг нэмэгдүүлэхгүй юм байна.
Энэ нь дэлхий дээрх анхны нүүрстөрөгч ялгаруулдаггүй түлш биш. Гэхдээ Германы засгийн газрын дэмжлэгтэй эхэлж байгаа байгаль орчинд хоргүй эрчим хүч гаргах төлөвлөгөөний чухал хэсэг аж.
“Хэрвээ бид CO2-ыг түлш шатахууны өргөн ашиглагддаг түүхий эд болгож чадвал уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чухал ахиц гарч, ногоон эдийн засгийг байгуулах суурь болох юм” гэж Германы Боловсрол, Судалгааны яамны сайд Иоханна Ванка Аудигийн үйлдвэрийн нээлтэн дээр хэлжээ.
Үйлдвэрлэсэн эхний таван литр түлшийг Ванка сайдын албаны Audi A8 3.0 TDI Clean Diesel Quarto машинд хийсэн байна.
Audi компаниас танилцуулсан үйлдвэрлэлийн ажиллагааны диаграм зураг.
 
Хэдийгээр машиныг ус болон агаараас гаргаж авсан түлшээр цэнэглэнэ гэдэг нь гайхалтай шийдэл ч одоохондоо эхлэл төдий байна.
Дрездений үйлдвэр ирэх хэдэн сарын дотор 3,000 литр ийм түлш үйлдвэрлэх ба энэ нь зах зээлийн эрэлттэй харьцуулахад далайд усны дусал төдий юм.
Audi корпораци уг төслөө шинжлэх ухааны туршилтаас хэрэглээ болгох том сорилттой тулгарч байна.
Тэд 2009 оноос эхлэн энэ чиглэлд судалгааны ажлаа эхэлсэн юм.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment