
Байерн Мюнхен клуб “Adidas” брендтэй байгуулсан гэрээгээ 2030 он хүртэл сунгалаа. Клуб болон Германы компанийн хооронд байгуулсан одоогийн гэрээ 2020 онд дуусах бөгөөд шинэчилсэн гэрээ 2020-2030 он хүртэл 10 жилийн хугацаатай хийгджээ. Гэрээний хугацаанд Байерн Мюнхен “Adidas”-аас 900 сая евро авах юм байна.
Энэхүү гэрээ нь “Adidas” компанийн байгуулж байгаа хамгийн үнэтэй гэрээнүүдийн нэг боловч мөнгөн дүнгийн хувьд Манчестерийн багтай байгуулсан гэрээг хараахан гүйцэхгүй. Учир нь тус компани 2015-2025 он хүртэл 10 жилийн хугацаатай 1 тэрбум еврогийн гэрээг Английн Манчестер Юнайтед клубтэй байгуулаад байгаа юм.
Манчестер Юнайтедын хувьд сүүлийн 13 жил хамтран ажиллаж байгаа “Nike” компанитай хамтын ажиллагаагаа энэ улирлаар дуусгавар болгож байгаа бөгөөд бид бүхэн ирэх улирлаас “Adidas”-ын өмсгөлтэй улаан чөтгөрүүдийг харах нь.
Түүнчлэн Германы компанийн хувьд улсынхаа хамгийн том хөл бөмбөгийн багийн 9%-ийг эзэмшдэг юм.
Тухай sadasdasdas
Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment