Шатахууны 43 хоногийн нөөцтэй /Нийгэм/


Улсын хэмжээнд шатахууны 43 хоногийн нөөцтэй байна. Тухайлбал, А-80 автобензин 54, АИ-92 автобензин 56, дизель түлш 39, ТС-1 буюу онгоцны түлшний 25 хоногийн нөөц байгаа ажээ.

Манайх 2013 оноос хойш “Монгол-93” шатахуун нийлүүлэх болсон. Ингэхдээ дотооддоо газрын тосоо олборлож Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт нийлүүлж эргүүлэн шатахуунаа татаж авч байгаа. Өнгөрсөн хугацаанд буюу 2013 онд 60, өнгөрсөн жил 43.8 мянган тн шатахууныг Хөх хотын боловсруулах үйлдвэрээс татаж авсан байна.

Харин энэ жилийн хувьд 7.5 сая баррель газрын тос экпортлохоос тал хувийг нь Хөх хот руу нийлүүлж, 58 мянган тн шатахуун авахаар төлөвлөжээ. “Монгол-93” шатахууны зах зээл дээрх борлуулалт хэвийн байгаа бөгөөд гагцхүү тусгайлсан хаягтай түгээгүүр байрлуулахад хөрөнгө мөнгөний асуудал тулгарсан хэмээн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.
Share on Google Plus

Тухай sadasdasdas

Манай мэдээлэл таньд таалагдаж байвал Фасебүүк хуудсанд LIKE дараарай. Бид илүүг хийх болно. Бас сэтгэгдэл үлдээхээ мартваа :)
    Blogger Comment
    Facebook Comment

0 Сэтгэгдэлтэй :

Post a Comment