
Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг тойрсон асуудал олны анхаарлын төвд байна. Засгийн газраас тус төслийг УИХ-д өргөн барьж, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж буй мэдээлэл бий.
Энэ талаар Мэргэжлийн сумогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж иргэнийхээ хувиар өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр цахим хуудастаа "Тавантолгойн гэрээнээс 20-хон гэр бүл хоёр жилийн дотор дэлхийн тэрбумтнууд болж, баян ядуугийн ялгаа эцэстээ хүрч, иргэний дайн болох уу?! Эсвэл 20 жилийн дотор 3 сая Монгол хамтдаа хөгжиж, дэлхийн улс болох уу гэдэг сонголт юм!!!” хэмээн жиргэсэн байна.


0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment