
Балбын Катмандугийн ойролцоо 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж 150 гаруй хүн нас барж, олон зуун хүн шархаджээ.
Катманду дахь барилга, орон сууц, түүх дурсгалын газрууд нурсан байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 11.41 цагт болсон бөгөөд олон зуун хүн шархдаж, орон гэргүй болсон тул эмнэлгүүд ачаалалтай байгаа аж.
Балбын Ерөнхий сайдын мэдээлснээр их хэмжээний хохирол учирсан бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн доргилт ойролцоох Энэтхэг, Бангладеш, Пакистанд мэдрэгджээ.
Балбын нийслэл Катманду нь ойролцоогоор нэг сая орчим хүн амтай бөгөөд Хималайн өндөр уулсаар хүрээлэгдсэн байдаг.
0 Сэтгэгдэлтэй :
Post a Comment